2009.11.13
Л.Гансүхийг сайдын албан тушаалд 100 хувийн саналаар улираан томиллоо
Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Л.Гансүхийг үүрэгт ажилд нь улираан томиллоо. Түүнээс гишүүд байгаль орчны хамгаалал, мод, агаарын бохирдол зэрэг олон зүйлд тодруулга авч, захиас хэллээ.
Түүнийг УИХ-ын гишүүд 100 хувийн саналаар дэмжин үүрэгт ажилд нь улираан томиллоо.
УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдаар улиран томилогдсон Лүймэдийн Гансүхийн намтар
1963 онд Дундговь аймгийн Сайнцагаан суманд төрсөн.
Боловсрол:
- 1980 онд Ерөнхий боловсролын дунд сургууль,
- 1985 онд Политехникийн дээд сургууль,
- 2000 онд МУИС-ийн Эдийн засгийн дээд сургуулийг тус тус төгссөн.
- Барилгын инженер мэргэжилтэй. Бизнесийн удирдлагын магистр.
- Орос, англи хэлтэй.
Ажилласан байдал:
- 1985-1988 онд Цэргийн нэгдсэн дээд сургуульд багш,
- 1988-1994 онд Политехникийн дээд сургуульд багш,
- 1994-1998 онд “Өгөөж импэкс” ХХК-ийн дэд захирал,
- 1998-2000 онд Монголын Социал-демократ намын Мэдээлэл, сурталчилгаа, судалгааны хэлтсийн дарга,
- 2000-2003 онд “Залуу лидер” клубийн Ерөнхийлөгч,
- 2003-2004 онд Ардчилсан намын Ерөнхий нарийн бичгийн дарга,
- 2004-2008 онд Улсын Их Хурлын гишүүн,
- 2006-2008 онд Улсын Их Хурал дахь Ардчилсан намын зөвлөлийн дарга,
- 2008 оноос Улсын Их Хурлын гишүүнээр сонгогдон ажиллаж байна.
УИХ-ын 2008 оны 9 сарын 19-ний өдрийн нэгдсэн чуулганы хуралдаанаар Засгийн газрын гишүүн, Байгал орчин, аялал жуучлалын сайдаар томилогдож 2009 оны 11 дүгээр сарын 12-нд Байгал орчин, аялал жуучлалын сайдаар улиран томилогдлоо.
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.