2009.10.29
С.Батболдыг 26 дах ерөнхий сайдаар томиллоо
МУ-ын Ерөнхийлөгчийн Тамгын газраас УИХ-ын дарга Д.Дэмбэрэлд Ерөнхий сайдад нэр дэвшсэн С.Батболдыг дэмжсэн тухайгаа илэрхийлсэн бичиг хүргүүлжээ. Үүний дагуу Төрийн Байгуулалтын Байнгын Хороогоор С.Батболдыг Ерөнхий сайдаар томилох хүсэлтийг хэлэлцэж, 100 хувийн саналаар дэмжлээ.
Одоо УИХ-ын нэгдсэн хуралданд болж байна. Хуралдаанаар Сүхбаатарын Батболдыг Монгол улсын 26 дахь Ерөнхий сайдаар томилох асуудлаар санал хураалаа.
Санал хураалтад 66 гишүүн оролцож, 62 нь буюу 93.3 хувь нь дэмжиж түүнийг МУ-ын Ерөнхий сайдаар томиллоо.
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.