2009.12.01

Ө.Энхтүвшинг улируулан сонгохыг дэмжлээ

Төрийн байгуулалтын байнгын хорооны өчигдрийн хурлаар хэд хэдэн асуудлыг хэлэлцлээ. МАХН-ын бүлэг уржигдар хуралдаж, УИХ-ын гишүүн Ө.Энхтүвшинг тус байнгын хорооны даргаар улируулан сонгох шийдвэр гаргасан юм.

Бүлгээс гарсан энэ шийдвэрийг УИХ-ын гишүүн Д.Дондог уншиж танилцуулан санал хураахаар болоход УИХ-ын гишүүн Д.Энхбат "Би цөөнхийн төлөөлөл. Өнөөдөр энэ хуралдаанд цөөнхөөс ганцаараа сууж байгаа ч Төрийн байгуулалтын байнгын хорооны даргад өөрийнхөө нэрийг дэвшүүлж байна.

Би төрийн байгууллагад 10 жил ажилласан хүний хувьд ч төрийн шинэтгэлийн талаар судалгааны ажил хийж эрдмийн зэрэг хамгаалсан болохоор энэ ажлыг хийж чадна гэж бодож байна" гэсэн юм Ийнхүү хоёр гишүүний нэрээр санал хураахад 15 гишүүний 14 нь Ө.Энхтүвшинг Төрийн байгуулалтын байнгын хорооны даргаар улируулан сонгохыг дэмжлээ. Мөн Ёс зүйн дэд хорооны үйл ажиллагааны дүрмийг хэлэлцэхээр болсон ч олон гишүүн түүхий байна, дахин нягталж судлах шаардлагатай гээд хойшлуулав.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.