Байнгын хорооны даргад нэр дэвшигчид тодров
УИХ долоон байнгын хороотой. УИХ дахь Монгол Ардын Намын бүлгээс томилогдсон гишүүд дөрөв, АН-ынх гурван байнгын хороог ахалдаг. Байнгын хороодын дарга нарын бүрэн эрхийн хугацаа жил. Өнгөрсөн онд АН-ын бүлэг гурван байнгын хорооны даргаа улируулан сонгосон бол Монгол Ардын Намын бүлгийнхэн нэгээс бусад байнгын хорооны даргаа өөрчилсөн юм. Монгол Ардын Намын Удирдах зөвлөл өчигдөр хуралдаж, байнгын хорооны даргад зарим гишүүний нэрийг санал болголоо. Хууль зүйн байнгын хорооны даргад Б.Бат-Эрдэнэ, Д.Одбаяр, НББСШУ-ы байнгын хорооны даргад Д.Очирбат, А.Тлейхан нарыг нэр дэвшүүлэв. Мөн Төсвийн байнгын хорооны даргад Ц.Даваасүрэн, Д.Балдан-Очир. Д.Хаянхярваа. Төрийн байгуулалтын , байнгын хорооны даргад Ж.Сүхбаатар, Д.Загджав, Ж.Батсуурь нарын нэрийг санал болгосон юм. УИХ дахь Монгол Ардын Намын бүлэг хуралдаж, байнгын хорооны даргад дөрвөн гишүүний нэрийг санал болгожээ. Төсвийн байнгын хорооны даргад Д.Хаянхярваа, Хууль зүйн байнгын хорооны даргад Д.Одбаяр, НББСШУ-ы байнгын хорооны даргад Д.Очирбат, Төрийн байгуулалтын байнгын хорооны даргад Ж.Сүхбаатар нарын нэрийг дэвшүүлэн УИХ-ын байнгын хороодод оруулахаар шийдвэрлэв.