Н.Золжаргал, Б.Жавхлан нарыг байнгын хороо дэмжлээ
2010.01.29

Н.Золжаргал, Б.Жавхлан нарыг байнгын хороо дэмжлээ

Монгол банкны ерөнхийлөгч Л.Пүрэвдорж тус банкны Тэргүүн дэд ерөнхийлөгчөөр Б.Жавхлан, Дэд ерөнхийлөгчөөр Н.Золжаргал нарыг томилуулах саналыг  Байнгын хорооны гишүүдэд танилцууллаа.Б.Жавхлан Монгол банкны хяналт шалгалтын хэлтсийн газарт хянан шалгагч, Монгол банкнаас ХАА-н банкинд Бүрэн эрхт төлөөлөгч, эрх хүлээн авагч, Хяналт шалгалтын газарт ахлах хянан шалгагч, ХХБ-ны үйл ажиллагаа эрхэлсэн захирал, ХХБ-ны дэд ерөнхийлөгчөөр ажиллаж байсан.

Банк санхүүгийн салбарт 13 дахь жилдээ ажиллаж байгаа бөгөөд одоогоор АНУ-ын Индианагийн их сургуульд санхүүгийн магистрын зэрэг хамгаалахаар суралцаж байна.

Харин Н.Золжаргалын хувьд Улсын банкны хороо/хуучнаар/-ны гадаад тооцооны газарт нягтлан бодогч, эдийн засагч, ХХБ-ны гадаад хэлтсийн захирал, Монголын Хөрөнгийн биржийн гүйцэтгэх захирал,  Харвардын их сургуулийн зөвлөх, Монгол Улсын Ерөнхий сайдын зөвлөх, Дэлхийн банк, ‘’KPMG’’ бизнес менежментийн зөвлөх, Мюнхен хотын ‘’Бизнес консалтанг’’ ХХК-д зөвлөхөөр ажиллаж байна. Байнгын хорооны гишүүдийн олонхи нь  Монгол банкны ерөнхийлөгчийн санал болгосон дээрх нэр дэвшигчдийг томилуулахыг  санал нэгтэй дэмжлээ.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.