2012.02.16

Мэндчилгээ


Эрхэм хүндэт танд XVII жарны Баясгалан хэмээх Усан луу жилийн сар шинийн мэндийг дэвшүүлье.

Уугуул Завхан  нутгийн  зон олон минь тарган тавтай өвөлжиж, урин сайхан хавартайгаа золгож  байна уу.

 

Төрөлх нутгийн ахан дүүс та бүхний минь дулаан сэтгэл, халуун итгэл, Отгонтэнгэр хайрхан лугаа түшиг тулгуур болж, хийж бүтээхийн урам хайрлаж үүрэг хариуцлагыг минь ямагт сануулж байдаг билээ.

Өнгөрсөн дөрвөн жил Завханчууд ололт амжилтаар элбэг баян он жилүүд байлаа. Бидний хамтын ажиллагааны дүнд манай аймагт 80 гаруй тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийгдэж, нийгэм, соёл, дэд бүтэц, аж ахуйн томоохон барилга байгууламжууд сүндэрлэн босож  шинэ зууны эрчимтэй хөгжлийн их гарааг үйл бүтээл арвинтай эхлүүлж чадлаа.

 

Цаашид та бидний өмнө улс төрийн ууган хүч Монгол Ардын Намаас дэвшүүлэн толилуулж буй ард түмний хөгжлийн хөтөлбөрөө хэрэгжүүлж, улс монголынхоо их хөгжил, цэцэглэлт, ард түмнийхээ элбэг хангалуун сайн сайхан, аз жаргалтай амьдралын модыг ургуулж тордох түүхэн их хариуцлага, их үүрэг хүлээгдэж байна.

 

Зол жаргалант Завхан нутгийн ард иргэд та бүхний минь өлмий бат, мэлмий тунгалаг, амжилт бүтээл арвин, аз жаргал дүүрэн байхын өлзийтэй ерөөл дэвшүүлье.

 

Сар шинэдээ сайхан шинэлээрэй

 

 

УИХ-ын гишүүн, МАН-ын Удирдах зөвлөлийн гишүүн, НАМЭХ-ны ерөнхийлөгч Д.Оюунхорол

 

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.