Нийслэл хүрээнээс Улаанбаатар
2012.02.09

Нийслэл хүрээнээс Улаанбаатар

Монгол Улсын нийслэл өнөөгийн Улаанбаатар хотыг “Нийслэл хүрээ” болгон нэрлэхээр тогтсоны 100 жилийн ой тохиож буй.Эдүгээгээс 100 жилийн өмнө Дотоод Хэргийг Бүгд Захиран шийтгэх яамнаас Богд хаанд нэгэн айлтгах бичиг ирүүлж зарлигийг айлтгасан хавчуулсан хуудсанд улаан бийрээр Богд хаан “Зарлиг гуйсан ёсоор болгогтун” гэж цохжээ. Ингэснээр Их хүрээ VIII Жавзандамбын мутраар Нийслэл хүрээ хэмээх нэрийг авч, олноо өргөгдсөн Богд хаант улсын нийслэлээр тунхаглагдсан түүхтэй.


Улаанбаатар хотын түүхт газруудаар  сэтгүүлчид аялж байна. Нийслэлийн засаг даргын Тамгын газар, Сүхбаатарын талбайгаас эхэлсэн аялал Дашчойлин хийд, Улаанбаатар хотын музей, Улсын төв номын сангийн Ховор номын үзэсгэлэн, Үндэсний түүхийн музейд зочлох юм.“Нийслэл хүрээ” гэж нэрлэх болсон түүх, Улаанбаатар хотын түүх болон бэлгэ тэмдэг, утга санааны тайлбарлага, Улаанбаатар хотын захиргаа, Сүхбаатарын хөшөө болон талбайг байгуулсан түүх гээд тэдний үзэж харах, сонсох дуулах юм их ээ.

Дашчойлин хийд Нийслэл хүрээний анхны хийд бөгөөд Улаанбаатар хотын түүхтэй нягт холбоотой. 20 дугаар зууны эхэн үед Их хүрээний нэгэн бүрэлдэхүүн хэсэг байсан энэ хийд “Хүрээ 30 аймгийн Вагнай” болон “Эрхэмийн дуган” хэмээн тухайн үедээ алдаршсан байжээ. Түүнчлэн ховор номын үзэсгэлэнгээс алт, мөнгө, шр, сувдаар чимэглэсэн ном судрыг үзэж өв соёлын гайхамшигтай танилцах юм. Аяллын талаарх дэлгэрэнгүй сурвалжлагыг удахгүй хүргэх болно.
 
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.