Мэндчилгээ
Хуучин оноо үдэж, ирээдүйд тэмүүлсэн өөдрөг үзэл,өрнүүн тэмүүлэлтэйгээр шинэ оноо угтаж буй Дорноговьболон Говьсүмбэр аймгийн нийт ард иргэддээ шинэ жилийн баярын халуун мэндийг дэвшүүлье.
Дорноговь болон Говьсүмбэр аймагт өнтэй сайхан өвөл болж, иргэд маань сэтгэл тэнэгэр шинэ онтойгоо учран золгох гэж байгаад сэтгэл хангалуун байна.
Өнгөрч буй 2011 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн миний бие өөрийн сонгогдсон аймгуудынхаа хөгжил дэвшил, сайн сайхны төлөө олон ажлыг амжуулснаа хэлэхэд таатай байна. Түүнчлэн ирж буй 2012 он Дорноговь, Говьсүмбэр аймаг төдийгүй Монгол Улсын хувьд их бүтээн байгуулалт, хөгжил дэвшлийн жил болно гэдэгт итгэлтэй байна.
Ирэх жил би өөрийн сонгогчидтойгоо хамт өнгөрсөн хугацаанд гаргасан амжилт, алдаа оноогоо цэгнэж, илүү эрч хүчтэй ажиллах ёстой. Тиймээс 2012 он бид бүхний хувьд зорилго, зорилтоо биелүүлсэн, амжилт бүтээлээ ахиулсан он жил байх болно гэдэгт миний бие та бүхний нэгэн адил итгэл төгс байна. Та бүхэн шинэ оноо сэтгэл дүүрэн жаргалтай сайхан угтаарай.
Монгол Улсын Их Хурлын Гишүүн: Ж.Батсуурь