УИХ-ын гишүүн О.Баасанхүү
2016.10.25

О.Баасанхүү: Биднийг эдийн засгийн аргаар боомилж байна

УИХ-ын чуулганы хуралдаанаар Монгол Улсын нэгдсэн төсвийн 2017 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2018-2019 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төсөл хэлэлцэж байх үеэр /2016.10.21/ УИХ-ын гишүүн О.Баасанхүү байр сууриа илэрхийллээ.

УИХ-ын гишүүн О.Баасанхүү: Монголчууд орос хятадруу бараагаа гаргъя гэхээр 60, 70% ийн татвар төлдөг, орос хятадууд манайд бараагаа оруулж ирэхээр 5%-ийн татвар өгдөг энэ нэг тогтолцоог болих хэрэгтэй байна.

Манайх Дэлхийн худалдааны байгууллага нэрээр өнөөдөр үүрэг хүлээдэг тэд дэлхийн худалдааны байгууллага нэрээр үүрэг хүлээдэггүй. Одоо энэ Эрдэнэт үйлдвэр, жишээлбэл Эрдэнэт хивс гээд үйлдвэр байж байна. 500 гаруй хүнийг ажилтай орлоготой болгодог ,цалингаа нэмж чадахгүй, бондоос мөнгө авчихсан өрөө төлж чадахгүй яагаад вэ гэхээр гадны зах зээлрүү гаргая гэвч гадныхан хил гаалиар дарамтлаад. Биднийг ер нь ний нуугүй ярихад эдийн засгийн аргаар боомлоод байгаа юм биш үү ?