Л.Болд: Монгол Улс энэ холбооны бүрэн эрхт гишүүн
2016.10.24

Л.Болд: Монгол Улс энэ холбооны бүрэн эрхт гишүүн

УИХ-ын гишүүн Л.Болд өнгөрөгч Баасан гарагийн /2016.10.21/ УИХ-ын чуулганы хуралдаанд Олон улсын парламентын холбооны 135 дугаар Ерөнхий Ассамблейд манай улсаас УИХ-ын гишүүн эсвэл УИХ-ын дарга, дэд дарга оролцохгүй байгаад нилээн шүүмжлэнгүй хандаж байлаа. Энэ чуулга уулзалт оролцох эсэх нь олон улс дахь Монгол Улсын нэр хүнд яригдахын чухлыг онцоллоо.  

УИХ-ын гишүүн Л.Болд

"10 дугаар сарын 23-27-нд Олон улсын парламентийн холбооны 135 дугаар Ерөнхий Ассамблей Женев хотод болно. Дэлхийн парламент гэсэн үг. Жилд хоёр удаа чуулдаг. Намар, хаврын чуулган гэж болдог. Одоо намрын чуулган нь болох гэж байна. Монгол Улс энэ холбооны бүрэн эрхт гишүүн. Тусгаар тогтнож чадаагүй улсууд энэ холбоонд элсэхээр урт дараалал үүсгэсэн байдаг. Энэ бол зүгээр нэг хурал чуулган биш. Энэ чуулганаар дэлхий дахинд тулгамдаад буй олон асуудлыг хэлэлцдэг.

Чуулганд Монгол Улс байр сууриа хамгийн идэвхтэй илэрхийлсээр ирсэн. Социализмын үед ч тасалж үзээгүй. Бүрэн эрхтэй оролцдог уг чуулганд оролцохгүй байна. Хамгийн ач холбогдолтой багатай техникийн хуралд нь Тамгын газраас нэг хүн явж байна.

Дараагийн шат бол НҮБ-аас гарах л үлдэж байна. Энэ чуулганд парламентын дарга нар өөрсдөө оролцдог. Өнгөрсөн жил УИХ-ын дэд дарга асан Г.Цог оролцож байсан. Өнөөдөр УИХ дахь парламентын бүлгийн дарга Ц.Нямдорж болсон. Энэ чуулганд оролцох нь төрийн том бодлого.

Зөвхөн дотоодын асуудлаа дотроо ярилцаад зогсохгүй гадаад, олон улсад Монгол Улсын байр суурийг илэрхийлэх, гадаадын зээл тусламж, хөнгөлөлттэй нөхцөл юу байна гэдгийг судалж байдаг маш ач холбогдолтой. Гадаад харилцааны зардлыг хэмнэж байна гээд ингэж болохгүй."