Мялзан, шүлхий өвчний голомтот бүс нутгийн малыг вакцинжуулах хөрөнгийг шийдвэрлэлээ
2016.09.09

Мялзан, шүлхий өвчний голомтот бүс нутгийн малыг вакцинжуулах хөрөнгийг шийдвэрлэлээ

Ховд, Увс, Завхан, Баян-Өлгий аймгийн зарим сумдад малын гоц халдварт мялзан өвчин, Говьсүмбэр, Төв аймгийн зарим сумдад малын гоц халдварт шүлхий өвчин гарсан тул өвчний голомтыг устгах, халдварын тархалтыг зогсоох зорилгоор тодорхой бүс нутгийн малыг вакцинжуулах арга хэмжээ авахад шаардагдах нийт 13 тэрбум 260,1 сая төгрөгийн урсгал зардлыг Хүнс, хөдөө аж ахуйн хөнгөн үйлдвэрийн сайдын багцад нэмж тусгах тухай санал хураахад чуулганы хуралдаанд оролцсон 54 гишүүний 46 нь зөвшөөрч 85,2 хувийн саналаар дэмжигдлээ.