Зарим байгууллагын урсгал зардлыг нэмэгдүүллээ
Орон нутгийн сонгуулийн хэв журам, аюулгүй байдлыг хангах 293,1 сая төгрөгөөр Хууль зүй, дотоод хэргийн сайдын багцын урсгал зардлыг нэмэгдүүлэх тухай саналыг чуулганы хуралдаанд оролцсон 54 гишүүний 45 нь зөвшөөрч, 83,3 хувийн саналаар дэмжигдлээ.
Үндэсний статистикийн хорооны судалгааны мэдээлэл цуглуулахад шаардагдах 400 сая төгрөгөөр тус хорооны даргын багцын урсгал зардлыг нэмэгдүүлэх тухай саналыг чуулганы хуралдаанд оролцсон 54 гишүүний 44 нь зөвшөөрч, 81,5 хувийн саналаар дэмжигдлээ.
Санхүүгийн зохицуулах хорооны "Блүүмберг терминаль" ашигласны 2016 оны төлбөрт төлөх 53 сая төгрөгөөр тус хорооны даргын багцын урсгал зардлыг нэмэгдүүлэх тухай саналыг чуулганы хуралдаанд оролцсон 54 гишүүний 47 нь зөвшөөрч, 87 хувийн саналаар дэмжигдлээ.