Яамдын урсгал зардал буураагүй, нэмэгдсэн байна
УИХ-ын чуулганаар (2016.08.26) төсвийн тодотголыг хэлэлцэх үед Ө.Энхтүвшин гишүүн Яамны байрны бүхэл бүтэн нэг давхарыг сайд эзэлж байна хэмээн хэллээ.
тэрээр, Манай мөрийн хөтөлбөрт “Хүүхэд бүрт цэцэрлэг” гэж туссан байгаа. Одоо цэцэрлэг барих боломжгүй нь ойлгомжтой байгаа. Харин тэр Хүүхэд харах хуулийг хэрэгжүүлэх нь зүйтэй байсан биш үү. Мөн ТМС-ын хүүхдүүдийг тэтгэлгийг хасах нь бодлоготойгоо нийцэж байна уу.
Урсгал зардлыг хасаж байна. Хасах ёстойг нь хасах нь зөв л байх. 30 гаруй сая төгрөгийн цалинтай хүн чинь тоолсоор байтал дараагийн цалингаа авч таарах нь байна ш дээ. Гэхдээ орон тоо дээр яагаад дорвитой шийдэл гаргахгүй байна вэ.
Тухайлбал, яамдын бүтэц дээр өөрчлөл хийсэн хирнээ, зардал нь 665 сая, агентлаг дээр 491 сая, дэргэдэх бусад байгууллага 4 тэрбум 589 сая төгрөг нэмэгдсэн байна шүү дээ. Энэ чинь ямар юмны хэмнэлт болдог юм бэ. Энэ сайд дарга нарын өрөө гэдэг чинь тамтагаа алдсан байна. Яамны байрны бүхэл бүтэн нэг давхарыг сайд эзэлж байна.