Ийм их хэмжээний алдагдалтай төсөв батлаж байхыг мэдэхгүй юм байна
Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар Төсвийн тодотголыг хэлэлцэх үеэр Ж.Бат-Эрдэнэ гишүүн улстөржихөөс илүү бодит байдлаа ярих хэрэгтэй гэдгийг хэллээ.
....Төсвийн зардал 2 их наяд гарчихлаа, орлого нь 1.6 их наяд болоод багасаад явчихлаа. Миний мэдэхийн ийм их хэмжээний алдагдалтай төсөв батлаж байхыг мэдэхгүй юм байна....
УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ асуулт асуулаа
Сайдуудаас асуух асуулт байна. 2007, 2008 оны оны авто замын мөнгө төсөв дээр байна. Энэ ямар учиртай юм бэ? Ер нь өнөөдрийн байдлаар хэдэн төгрөгийн гүйцэтгэл авто замд үлдчихээд байна вэ?
Өнөөдөр авто замчдын холбооноос бичиг ирчихсэн байна.
Зам арчилгааны төлбөрийн тал нь энэ төсөвт орж ирж. Уг нь бид бүлэг дээр ярьсан шүү дээ. Шинээр зам барих бололцоогүй байгаа үед зам арчилгаа руугаа хөрөнгийг оруулж явах нь зүйтэй гэж.
Барилгын яам дээр 2016 он хүртэл хэрэгжүүлэхээр "шинэ бүтээн байгуулалт" нэртэй том хэмжээний төсөл байна. Энэ төсөл ямар гүйцэтгэлтэй явна вэ?
Ипотекийн зээл дээр хэдэн төгрөгийн төсөв суугдсан бэ?
Сангийн яамны төлөөлөгч хариулав
Зам арчилгааны төлбөр жилд дунджаар 55 тэрбум төгрөг суудаг. 2016 онд 8 тэрбум төгрөг суусан. Одоо тодотгол дээр нэмж 12 тэрбум төгрөг суулгахаар оруулж ирсэн. ...