2016.08.26
АН-ын бүлэг таван хоногийн завсарлага авав
Төсвийн байнгын хорооыны хуралдаанаар нэгдсэн төсвийн 2016 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2017-2018 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай болон дагалдан өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцлээ.
Энэ үеэр Улсын Их Хурал дахь АН-ын бүлгийн дарга С.Эрдэнэ, 2016 оны төсвийн тодотголыг дагалдуулан өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх асуудлыг шийдвэрлэхтэй холбогдуулан төсөл санаачлагчаас тодруулах зүйлс байгаа тул ажлын 5 хоногийн завсарлага хүссэн юм.
Тус байнгын хорооны дарга Ч.Хүрэлбаатар, дээрх хуулиуд яаралтай дэгээр хэлэлцүүлэхээр оруулж ирсэн тул дэгийн хуулинд заасны дагуу ирэх 7 хоногийн мягмар гараг хүртэл завсарлага өгч байна гээд дээрх хуулийн төслүүдийн хэлэлцүүлгийг түр хойшлуулсан.