2017.09.22

“Намрын ногоон өдрүүд” нэгдсэн арга хэмжээ нээлтээ хийлээ

Хүн амын хүнсний хангамжийг тогтворжуулах, үндэсний үйлдвэрлэгчдийн шилдэг бүтээгдэхүүн, эх орны хөрсөнд ургасан шинэ ургацын дээжийг хэрэглэгчдэд шууд нийлүүлэх нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор 12 дахь жилдээ уламжлал болгон зохион байгуулдаг "Намрын ногоон өдрүүд" нэгдсэн арга хэмжээний нээлт өнөөдөр/2017.09.21/ Мишээл экспо төвд боллоо.

Нэгдсэн арга хэмжээний нээлтэд ХХААХҮ-ийн сайдын үүрэг гүйцэтгэгч П.Сэргэлэн, Нийслэлийн засаг даргын орлогч Ш.Анхмаа, НҮБ-ын ХХААБ-ын Монгол дахь суурин төлөөлөгч Аднан Куэрэши болон бусад албаны төлөөлөл оролцлоо.