2016.07.18
Ази номхон далайн нягтлан бодогчдын холбооны хурал үргэлжилж байна
Өнөөдөр Ази Номхон далайн нягтлан бодогчдын холбоо /АНДНБХ/-ны хурал Улаанбаатар хотноо эхэллээ.
Хуралд Англи, Америк, Австрали, Япон, Солонгос, Энэтхэг, Непал, Шри Ланка, Хятад зэрэг 10 гаруй орны 20 орчим төлөөлөгчид оролцож, мэргэжлийн хөгжлийн асуудлыг хэлэлцэж байна.
АНДНБХ-оос Дэлхийн банкны санхүүжилтээр Азийн гурван орон болох Монгол, Вьетнам, Филиппиний мэргэшсэн нягтлан бодогчдын институтуудэд мэргэжлийн тасралтгүй хөгжлийн тогтолцоог бэхжүүлэх төсөл хэрэгжүүлж байгаа бөгөөд хурлаар тус төслийн хэрэгжилтийн үйл явцтай танилцаж, үнэлэлт дүгнэлт өгөх юм. Хурал 7 сарын 9-ийг дуустал үргэлжилнэ.