Мэргэшсэн нягтлан бодогч төрийн дээд одонгоор шагнагдлаа
2016.06.21

Мэргэшсэн нягтлан бодогч төрийн дээд одонгоор шагнагдлаа

Сангийн яамны Эдийн засгийн бодлогын газрын ахлах мэргэжилтэн, Монгол улсын мэргэшсэн нягтлан бодогч О.Идшинринжин Төрийн дээд шагнал “Алтан гадас” одонгоор шагнагдлаа. 

О.Идшинринжин нь 1994 онд МУИС-ийг төгссөн ба Сангийн яамны Нягтлан бодох бүртгэлийн газар, Үндэсний хөгжил шинэтгэлийн хороо, Эдийн засгийн хөгжлийн яаманд ажиллаж байсан туршлагатай.