ХХАА-ын сайд Р.Бурмаа
2016.02.15

“Улсын тэргүүний тариаланч” тодорлоо

Энэ жил засгийн газрын шийдвэрээр 21 тариаланчдад “Улсын тэргүүний Тариаланч” цол олголоо. Тэдний нэг болох Дорнод аймгийн Халхгол сумын улсын тэргүүний тариаланч Б.Пүрэвсүрэнгийн талаар мэдээлэл хүргэе. “Дорнод гурил” компани анх 1959 он ашиглалтад орсон. Зүүн аймгуудыг гурилаар хангадаг энэхүү компанийн түүхий эдийг бэлтгэн нийлүүлэгч Б.Пүрэвсүрэн энэ жил улсын тэргүүний тариаланч боллоо. Үйлдвэр өнгөрсөн жил 10 гаруй газраас 11 мянган тонн улаанбуудай хүлээн авсан. Түүний 70-80 хувийг энэ хүний талбайгаас татсан байна.

Улсын хэмжээнд 2016 оноос газар тариалангийн салбарт шинэ үе эхэлнэ хэмээн үзэж байгаа. Тодруулбал он гарсан даруйд тариалангийн тухай хууль батлагдсан. Мөн тариаланчдыг дэмжих  санхүүгийн эх үүсвэрийг засгийн газар шийдсэн гэдгийг онцоллоо.

ХХАА-ын сайд Р.Бурмаа: ХХАА-ын талаар төрөөс баримтлах бодлого батлагдлаа. Тариалангийн салбар хөгжиж байгаач байгалийн хүчин зүйлээс ихээхэн хамааралтай байна. Ганд нэрвэгдэж байна. Тиймээс өнгөрсөн жил болсноос сургамж болгоод цаашид тогтвортой хөгжүүлэхэд юуг анхаарах талаар нилээн ажиллалаа.

Бүрэн эхээр нь бичлэгээс ...