УИХ-ын гишүүн Г.Батхүү
2016.01.29

"Манлай" одонгоор 27 хүн энгэрээ мялаалаа

 Үндэсний уламжлалаа дээдлэн, Монгол арга ухааныг дэлгэрүүлж бусдад үлгэр жишээ болсон нутаг усандаа нэр хүндтэй хүмүүст “Монгол Улсын Манлай” одонг олгодог билээ. Энэ удаад нутгийн хөгжилд хувь нэмрээ оруулж иргэдийн орлого нэмэгдүүлэхэд бодитой хувь нэмрээ оруулсан 27 хүнд аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчид дээрх одонг олголоо.

Баг сумдын үндэсний холбооны энэ удаагийн чуулган “Хамтын хүч-нутгийн хөгжил” сэдвийн дор болсон. Чуулганд 360 гаруй сум, Улаанбаатар хотын 150 хорооны төлөөлөл оролцсон юм.

УИХ-ын гишүүн Г.Батхүү: Энэ шагналыг тав дахь жилдээ гардуулж байна. Энэ бол МУ-ын орон нутгийн хөгжил, баг сумдын хөгжил, иргэдийн амьжиргааг дээшлүүлэхийн төлөө бусдыгаа манлайлж байгаа тэргүүний хүмүүст эхлээд хоёрдугаар зэргийн одонг олгодог. Дараа нь хоёр дугаар зэргийн одонгоор шагнагдсан хүмүүс амжилтаа бататгаж илүү олон хүнийг манлайлсан бол нэг дүгээр зэргийн одонгоор удирдах зөвлөлийн шийдвэрээр олгодог юм.

Бүрэн эхээр нь бичлэгээс ...