Улсын хэмжээнд 799 аудитортой боллоо
2016 оны 6 дугаар сарын 20-ны өдөр хуралдсан ММНБИ-ийн Аудитын хорооны Мэргэжлийн эрхийн хяналтын дэд хорооны хурлаар шинэчлэн батлагдсан “Аудитын тухай” хуулийн 19 дугээр зүйл, Сангийн сайдын 2016 оны 2 сарын 29-ний өдрийн 80 тоот тушаалаар батлагдсан “Аудитын үйл ажиллагааны тусгай зөвшөөрөл олгох, сунгах, түдгэлзүүлэх, хүчингүй болгох, хяналт тавих журам”-ын 2 дугаар хэсэгт заасан шаардлагуудыг хангасан 17 хугацаагүй эрхтэй мэргэшсэн нягтлан бодогчид “Аудит ба Баталгаажуулах үйлчилгээ эрхлэх эрхийн батламж” олгохоор шийдвэрлэсэн билээ.
Ийнхүү институт 2016 оны эхний хагас жилд 17 аудитороор эгнээгээ тэлж улсын хэмжээнд нийт 799 аудитортой боллоо. Шинэ аудиторууд өнөөдөр болсон мэргэшсэн нягтлан бодогчийн тангараг өргөх ёслолын үеэр “Аудит ба баталгаажуулах үйлчилгээ эрхлэх эрхийн батламж”-аа гардан авлаа
2016 оны 6 дугаар сарын 20-ны өдөр хуралдсан ММНБИ-ийн Аудитын хорооны Мэргэжлийн эрхийн хяналтын дэд хорооны хурлаар шинэчлэн батлагдсан “Аудитын тухай” хуулийн 19 дугээр зүйл, Сангийн сайдын 2016 оны 2 сарын 29-ний өдрийн 80 тоот тушаалаар батлагдсан “Аудитын үйл ажиллагааны тусгай зөвшөөрөл олгох, сунгах, түдгэлзүүлэх, хүчингүй болгох, хяналт тавих журам”-ын 2 дугаар хэсэгт заасан шаардлагуудыг хангасан 17 хугацаагүй эрхтэй мэргэшсэн нягтлан бодогчид “Аудит ба Баталгаажуулах үйлчилгээ эрхлэх эрхийн батламж” олгохоор шийдвэрлэсэн билээ.
Ийнхүү институт 2016 оны эхний хагас жилд 17 аудитороор эгнээгээ тэлж улсын хэмжээнд нийт 799 аудитортой боллоо. Шинэ аудиторууд өнөөдөр болсон мэргэшсэн нягтлан бодогчийн тангараг өргөх ёслолын үеэр “Аудит ба баталгаажуулах үйлчилгээ эрхлэх эрхийн батламж”-аа гардан авлаа. |