2016.07.07

Монгол улсын мэргэшсэн 104 нягтлан бодогч тангарагаа өргөлөө

Нийслэл болон орон нутагт явагдсан мэргэшсэн нягтлан бодогчийн  эрх олгох шалгалтанд тэнцэж,  шинээр “Монгол улсын мэргэшсэн нягтлан бодогч” цол хүртсэн 104 хүн тангарагаа өргөлөө.

ММНБИ-ийн гүйцэтгэх захирал Ч.Чимэдсүрэн “Хагас жилийн шалгалт зохион байгуулагдаж  нийслэлд 900 гаруй, улсын хэмжээнд мянга гаруй хүн нягтлан бодогчийг шалгалтанд орсон. Эхний хагас жилийн байдлаар 104 нягтлан бодогч шинээр төрөн гарлаа.  1993 оноос өнөөг хүртэл улсын хэмжээнд 4000 орчим нягтлан бодогч бэлтгэгдээд байна”.

Мэргэшсэн нягтлан бодогчид нь санхүүгийн салбарын хяналт, шалгалт, ААН-ийн хяналт, шалгалт, ил тод байдлыг хангах үүрэгтэй юм.

Мэргэшсэн нягтлан бодогч хүн мэргэжлийн нягтлан бодогчоос илүү туршлагатай, ёс зүйтэй, мэргэжлийн ёс зүйгээ хатуу сахидаг. Дэлхий нийтээр мэргэшсэн нягтлан бодогчдын тогтолцоог бий болгон олон жил болж байна” гэж ММНБИ-ийн ерөнхийлөгч Ц.Жигдэн хэллээ.