2016.07.07
Хөрөнгө оруулагчид таван жилийн хугацаатай бондыг сонирхож байна
Бизнесийн зөвлөлийн ТУЗ-ийн гишүүн Жим Двайертай цаг үеийн асуудлаар ярилцлаа.
Монголчууд шийдвэрлэх сонголт хийлээ. МАН олонх болсон. Ирэх дөрвөн жилийн бизнес, эдийн засгийн орчинг хэрхэн дүгнэж байна?
Бид МАН эрх баригчид АН-ын эрх баригчдаас илүү тогтвортой үйл ажиллагаа явуулах болов уу гэж бодож байна. Хөрөнгө оруулагчид 2021 онд хугацаа нь дуусах таван жилийн бондыг сонирхож байгаа.
Хөрөнгө оруулагчийн хувиар Засгийн газраас ямар шийдвэр хүлээж байна вэ?
Эхлээд бид Засгийн газрын гишүүнээр хэн сонгогдохыг харах ёстой. 2012 онд олон яамдын сайдаар туршлагагүй улстөрчид сонгогдсон. Чадварлаг ажил үүрэгтээ тохирсон хүмүүсийг сонгох нь нэн чухал.
Ганц Оюутолгой бус өндөр ач холбогдолтой шинэ төслийг хэрэгжүүлэх хэрэгтэй. Удаан хугацаанд зогсонги байдалд ороод байгаа Эрдэнэс Тавантолгой шиг төслүүд хэрэгтэй. Эдийн засагт эерэг дэмжлэг болж, ажлын байрыг нэмэгдүүлэх төсөл хэрэгтэй байна.