Ардчилалд том аюул тулгарлаа
УИХ-ын 2016 сонгуулиар гишүүнээр сонгогдсон нэр дэвшигчид өнөөдөр Төрийн ордонд түр үнэмлэхээ гардаа. Энэ үеэр УИХ-ын гишүүн О.Баасанхүүгээс зарим асуултад тодруулга авлаа.
-УИХ-ын гишүүнээр дахин сонгогдлоо баяр хүргэе?
-Монголын ард түмэн, тэр дундаа Эрдэнэтчүүд маань дэмжиж хууль тогтоох байгууллагад өөрийнхөө хоолойг гаргах зөвшөөрөл өгсөнд баярлаж байна. Ирэх 4 жил Эрдэнэтчүүдийнхээ төлөө хэлснээ, амласнаа нэгдүгээрт тавина. Мөн МАХН-аас нэр дэвшиж сонгогдсон учрааас намынхаа дуу хоолойг гаргана. Үүнээс гадна ардчилалд нэлээн том аюул учирлаа гэж харж байна. Яагаад гэвэл АН-ын лидер гэх этгээдүүдийн хоорондын зөрчлөөс үүдэн ядуурал дээд цэгтээ хүрсэн. Ардчилал, АН-ыг хамгаалж явна гэдгээ хариуцлагатай хэлье.
-Таныг УИХ-ын гишүүнээр сонгогдсонд МАХН-ынхан яаж хүлээж авсан бэ?
-Хамгийн түрүүн МАХН-ын дарга Н.Энхбаяр баяр хүргэсэн. МАХН-ын хувьд одоогийн байгаа нөхцөл байдал, сонгууль үр дүнд ерөнхийдөө сэтгэл дундуур байгаа.