Мөрийн хөтөлбөр 100 хувь биелэлттэй байхаар ажлаа төлөвлөнө
НМАН-ын дарга Ц.Сандуй
2016.07.01

Мөрийн хөтөлбөр 100 хувь биелэлттэй байхаар ажлаа төлөвлөнө

УИХ болон аймаг, нийслэлийн ИТХ-ын 2016 оны сонгууль хууль дүрмээ чандлан мөрдөж, иргэдийн идэвх оролцоо сайтай шударга боллоо.

Энэ удаагийн сонгуульд улс төрийн 12 нам, гурван эвслийн нэр дэвшигчид болон 68 бие даагч нийт 2768 хүн оролцсон бөгөөд үүнээс УИХ-д 498, нийслэлийн ИТХ-д 2288 хүн өрсөлдсөн юм. Сонгуулийн санал хураалт энэ сарын 29-ний 07.00-22.00 цаг хүртэл үргэлжилсэн бөгөөд 00.00 цагийн байдлаар урьдчилсан дүнг танилцуулахад УИХ болон нийслэлийн ИТХ-ын сонгуульд Монгол Ардын Намаас нэр дэвшигчид бусдаасаа саналаар илүүрхэж, жагсаалтыг тэргүүлэв. Тодруулбал, Монгол Ардын Намын нэр дэвшигчид УИХ-ын 76 суудлын 65-д, нийслэлийн ИТХ-ын 45 суудлын 34-т үнэмлэхүй ялалт байгуулсан юм. Ийнхүү Монголын ард түмэн Монгол Ардын Намд их итгэл хүлээлгэж, төрийн жолоог атгууллаа.

Нийслэлийн Монгол Ардын Намын удирд-лагууд ИТХ-ын сонгуульд оролцсон дүнгээ албан ёсоор танилцуулж, итгэл хүлээлгэсэн нийслэлчүүддээ талархал илэрхийлэв. Нийслэлийн Монгол Ардын Намын дарга Ц.Сандуй “2016 оны нийслэлийн ИТХ-ын сонгуульд эх хотын иргэд Монгол Ардын Намд итгэл хүлээлгэж, ирэх дөрвөн жилийн хөгжпийн түүчээ болгож сонгосонд намын нийт гишүүн, дэмжигчийн нэрийн өмнөөс эрхэм хүндэт нийслэлчүүддээ талархаж буйгаа илэрхийлье. Нийслэлийн ИТХ-ын 45 тойрогт нийслэлийн Монгол Ардын Нам салбар бүрийн тэргүүний, шижигнэсэн 45 залууг дэвшүүлсэн. Нийслэлчүүд энэ залуусыг дэмжиж нийслэлийн ИТХ-ын 45 суудлын 34-ийг манай намаас нэр дэвшсэн залууст өгсөнд туйлын их баяртай байна.

Үнэхээр үнэмлэхүй ялалт байгууллаа. Ялалт байгуулсан 34 төлөөлөгчийн найм нь эмэгтэй нэр дэв-шигч байлаа. Эмэгтэйчүүдийнхээ улс төрийнх нь ажилд өндөр амжилт хүсье. Мөн 2016 оны нийслэлийн ИТХ-ын сонгуульд нийслэ-лийн Монгол Ардын Нам хүнээ дээдэлсэн үзэлд суурилсан “Аз жаргалтай хот” Мөрийн хөтөлбөрийг өргөн барьж, сурталчил-гааны 18 хоногт нийслэлчүүддээ танилцуулахад бидний дэвшүүлсэн Мөрийн хөтөлбөрийг дэмжсэнд туйлын их баяртай байна.

Энэ удаагийн сонгууль сургамжтай байлаа. Сонгогчид дөрвөн жилийн өмнө амласан амлалтыг эрх баригчдаас нэхэж, биелэлтийг нь хүлээдэг юм байна. Тийм учраас бид ирэх дөрвөн жилд хийж, хэрэгжүүлэхээр дэвшүүлсэн Мөрийн хөтөлбөрөө дөрвөн жилийн дараа нийслэлчүүддээ тайлагнахдаа 100 хувийн биелэлттэй байхаар ажлаа төлөвлөнө. Манай намын Мөрийн хөтөлбөр алсыг харж, дундыг ширгээж, ойрыг хийхээр төлөвлөсөн шинэ үзэл баримтлал байгааг манай сонгогчид ойлгосон гэдэгт итгэлтэй байна” гэв.

Ийнхүү Монгол Ардын Намын нэр дэвшигчид ард түмнийхээ итгэлийг сэтгэл зүтгэлээр хариулахаа дуулгав. Монгол Ардын Намын лидер, чадварлаг, туршлагатай улстөрч Ц.Ням-дорж, Д.Лүндээжанцан нар УИХ-д долоо дахь удаагаа сонгогдов. Түүнчлэн шинэ парламентыг бүрдүүлэх гишүүдийн хамгийн залуу нь Монгол Ардын Намаас УИХ-ын 42 дугаар тойрогт нэр дэвшиж 5841 хүний санал авсан Д.Гантулга юм. Энэ удаагийн сонгуульд улс төрийн нам, эвсэл болон бие даагчдаас нэлээд олон эмэгтэй нэр дэвшсэн бөгөөд түүнээс 13-т нь сонгогчид итгэл, найдвар хүлээлгэв.

УИХ-д суудал авсан эмэгтэйчүүдээс 12 нь Монгол Ардын Намын нэр дэвшигчид. УИХ-ын сонгуулийн 55 дугаар тойрогт нэр дэвшсэн Д.Сарангэрэл, 64 дүгээр тойрогт өрсөлдсөн М.Оюунчимэг, 12 дугаар тойрогт хүч үзсэн Г.Мөнхцэцэг нарыг хэнээс ч айлгүй санаа бодлоо илэрхийлэх чадвар, мэдрэмжтэй, нийгмийг чиг хандлагыг тодорхойлогч хэмээн олон нийт тодорхойлжээ. Энэ удаагийн сонгуулийг урьд урьдынхтай харьцуулбал, сонгогчдын ирц илүү нэ-мэгдсэн бөгөөд олон залуу нэр дэвшигчтэй, шинэ өнгө төрхтэй байв. 2016 оны нийслэлийн ИТХ-ын сонгуульд ялалт байгуул-сан нэр дэвшигчдийг танилцуулж байна.