Саарал ордонд салхи оруулж, живхийг нь солив
Төрийн ордон
2016.07.01

Саарал ордонд салхи оруулж, живхийг нь солив

Энэ жилийн сонгуулийн ирц урьдчилан тооцоолж байснаас илүү сайн байв. Сонгогчийн нэрсийн жагсаалтад бүртгэгдсэнээс 72,1% саналаа өгсөн. Сонгогчид эрх үүргээ сайн ухамсарласны шинж байлаа. Ирц хотод 68%, аймгуудыг хамарсан ирц 75,5% байлаа.

Нэр дэвшигчид мөнгө тараах, янз бүрийн зүйлсийг амлаж санал татахыг оролдсон ч сонгогчид өөрийн дүгнэлтэнд суурилан сонголтоо хийжээ.

УИХ-ын гишүүнээр сонгогдон гарч ирж буй 76-н инфографиктай танилцана уу.

Парламентын гишүүд ямар мэргэжил эзэмшсэн байна

Үе үеийн парламентад Эдийн засагч, Эрхзүйч хуульч, Инженер мэргэжил илүү зонхилдог.

Энэ удаа ч ялгаагүй Хуульч, Эрхзүйч мэргэжил 28,9% буюу хамгийн их үүний дараа Эдийн засагч мэргэжилтэй улстөрчид 23,7% эзэлж байна.

Өмнөх парламентад эдийн засагч мэргэжилтэй гишүүд 30,3%-тайгаар тэргүүлж байсан.

Шинэ парламент дахь онцгой мэргэжлүүд 

  • Цөмийн физикч

  • Автоматематекч, Телемеханикч

  • Агрономич, Мал зүйч

  • Археологич

  • Геодизийн инженер

  • Хөрс судлаач

  • Дуучин

Шинэ парламентын гишүүдийн 26,7% нь намын ямар нэг албан тушаал хашиж байсан бол 34,4% нь бизнесийн салбарынхан, 38,% төрийн байгууллагын албан тушаал хашиж байсан туршлагатай.

Энэ удаа парламентын гишүүдийн нас залуужжээ 

Өмнөх парламентийн хувьд 29 - 40 насны 3 гишүүн байсан бол одоо 14 гишүүд болж нэмэгджээ.

Идэр насныхан буюу 40 - 50 насныхан 48,7%-г эзэлж байгаа нь парламентын насны харьцаа яг тохирсон байна. 

Парламентын залуу үе 35,5% эзэлж байгаа нь энэ парламент эрч хүчтэй, хурдтай байж улс оронд хэрэгтэй олон хуулиудыг санаачилан батлах дүр зураг харагдаж байна.  

Хүйсийн хувьд эмэгтэй гишүүн 2-оор нэмэгдсэн.

Хүйсийн хувьд эмэгтэй гишүүн 2-оор нэмэгдсэн нь өмнөх парламентад эмэгтэй гишүүд нэгдэж сайн ажилласны үр дүн юм. Жил ирэх тутам эмэгтэй улстөрчдийг үнэлэх үнэлэмж өсөж байна. 

Саарал ордонд салхи оруулж, живхийг нь солив

 

Энэ удаа УИХ-иас 32 нь ахин сонгогддож, шинээр 44 хүн парламентад орж ирсэн байна. Өмнөх парламентын хувьд эсрэгээрээ 46 хүн дахин сонгогдож, 30 хүн шинээр орж ирсэн байдаг. Энэ удаа саарал ордонд салхи оруулж, живхийг нь солих хэрэгтэй гэсэн үг биелж байх шиг.

Цаашид популизм хийх хэрэггүй боллоо

2016 оны сонгуульд хамгийн их буюу 69 бие даагч өрсөлдөж 1 нь л ялалт байгуулсан бол 2012 онд 27 бие даагч өрсөлдөж 3 хүн ялалт байгуулж байсан. Бие даагчдын албан бус бүлэг байгуулагдан ажиллаж байсан.

Хамгийн өндөр рейтингтэй улстөрчдийн жагсаалтанд багтдаг байсан С.Ганбаатар, Г.Уянга нарт сонгогчид дахин итгэл хүлээлгэсэнгүй. Популизм хийдэг гэх тодотголтой улстөрчдөөс сонгогчид залхаж байна.