2016.06.09

Санхүүгийн ил тод байдал, эдийн засгийн хөгжилд хувь нэмэр оруулжээ

ММНБИ-ийн 20 жилийн ой энэ өдрүүдэд тохиож байна.

Тус институти нь байгуулагдсан цагаасаа зах зээлийн, эдийн засгийн шилжилтийн үеийн нягтлан бодох бүртгэлийн тогтолцоог бэхжүүлэх, Монгол Улсад ОУ-ын стандартыг нэвтрүүлэх, санхүүчдийг сургах ажлыг удирдан чиглүүлж иржээ.

“Мэдээллийг хэр үнэн зөв гаргах, мэдээллээ ОУ-ын стандартын дагуу баталгаажуулах чиглэлд анхаарсан. Мөн цаашид ОУ-ын зах зээлд өөрийн бизнес эрхлэгчдийг гаргахад цаг хугацаагаа чиглүүлнэ” гэж ММНБИ-ийн захирал Ч.Чимидсүрэн хэллээ.