Итгэлтэй засаг дарга
2010.12.17

Итгэлтэй засаг дарга

Үе үеийн парламентад аймгийн Засаг дарга нарын төлөөлөл орж ирдэг уламжлалтай. Энэ удаагийн парламентад МАХН, АН-аас Батсуурь нар нэг аймгаас сонгогдсон. Я, Ж хэмээн ялгагдах тэдний хувьд хоёулаа нутаг усандаа нэр төртэй гэгддэг. Ж.Батсуурийг нь Засаг дарга гэдгээр нь ялгана. Дорноговь аймгийн Улаан бадрах суманд төрсөн тэрээр сургуулиа төгсөөд Чех улсын Братислав хотын Техникийн их сургуульд суралцсан байна Барилгын инженер, эдийн засагч болсон мань эр хуучнаар Политехникийн Дээд сургуульд багшлах болж. Дараа нь сургуулийнхаа дэд захирлын албыг хашсан байна.

Тэр л үеэс нийгмийн ажилд идэвхтэй оролцож МАХН-ын идэвхтэй гишүүн дэмжигч болжээ. Намынхаа ажлын хажуугаар бизнест хүч үзэж амжилттай байсан түүнийг Дорноговь аймгийнЗасаг даргаар томилсон байдаг. Түүний улс төрийн карьер товчхон ч богино хугацаанд намынхаа идэвхтэй гишүүннь болж хэрэгтэй газарт нь б
элэн байдаг нэгэн болсон гэдэг. Төрсөн нутагтаа найман жил засаг даргаар ажиллахдаа аймгийнхаа намын хороог ч,улсын ажлыг ч гайгүй сайн амжуулж чадсан аж.засаг даргаар ажиллах хугацаандаа АН-Д тойргоо алдаагүйн шагналд 2008оны сонгуулиар УИХ-д өрсөлдөх мандат өвөртөлж чадсан аж.

Найман жил аймгаа удирдсаных сонгуулийн сурталчилгаанд төдийлөн санаа зовоогүй гэдэг юм билээ. Нутгийн иргэд нь ч түүнд итгэл хүлээлгэж парламентад суулгах виз олгосон. Өдгөө бүрэн эрхийнхээ талаас илүү хугацааг элээсэн ч олонд танигдаж чадаагүй л байна. Бараг л чимээгүй гишүүдийн нэгд тооцогдож байгаа түүнийг орон нутгаар явахад нь иргэд төдийлөн таньдаггүй аж. Харин ангийн нөхөд нь түүнийг идэвхтэй гишүүдийн нэг хэмээдэг. Тиймдээ ч Монгол-Чех, Монгол-Камбодж, Монгол-Словакын, Монгол-Австрали, Монгол-Африкийн орнууд, Монгол-Болгар, Монгол-Канад, Монгол-Номхон далайн орнууд, Монгол-БНСАУ, Монгол-Турк, Монгол-Хятад, Монгол-Шведийн парламентын бүлгийн гишүүнээр ажиллаж байна. Мөн сүүлийн үед Оюутолгой, Таван толгойн асуудлаар нэлээд хатуухан байр суурьтай байх болсон нь эх оронч гишүүдийн тоог нэгээр нэмээд байна.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.