Саркози Энэтхэгээс намхан бие хамгаалагчдыг шаардав
2010.12.09

Саркози Энэтхэгээс намхан бие хамгаалагчдыг шаардав

Францын Ерөнхийлөгч Николя Саркози дахиад л намхан нуруугаа нуух гэж оролдлоо. Саркози Энэтхэг улсад айлчлах гэж байгаа бөгөөд үүнтэй холбогдуулан Францын төрийн ёслолын алба Энэтхэг улсад сонирхолтой хүсэлт тавьжээ. Тэд өөрийн Ерөнхийлөгчид зориулан, намхан бие хамгаалагчдыг гаргаж өгөхийг хүссэн байна. Гэвч Энэтхэгийн тал «Энэ боломжгүй, бид аюулгүйн албаны ажилтнуудаа бие бялдрын хувьд сайн шалгаж авдаг» хэмээн хариулжээ.

 

Саркозийн талаар өмнө нь ч иймэрхүү мэдээлэл тарж байсан. Тэрээр 2009 оны гуравдугаар сард хоёрдугаар фронт нээсэн ёслолд оролцохдоо зургаан дюймын өндөр сандал хөлдөө тавьсан явдал гарчээ. Мөн Тулуз хотын авиа завод дээр, Нормандын автомашины сэлбэгийн завод дээр ч иймэрхүү явдал гарсан байна. Ингэхэд Саркози дэлхийн хамгийн намхан төрийн тэргүүн юм байна. Гэхдээ тэр Умард Солонгосын тэргүүн Ким Чен Ир болон ОХУ-ын Ерөнхийлөгч Д.Медведевээс яльгүй өндөр сурагтай. Саркози тэр бүү хэл намхнаараа алдартай Наполеоноос ч жижигхэн аж. Харин түүнийг мэдээж, загвар өмсөгч асан эхнэртэй нь харьцуулшгүй билээ.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.