Хойд Солонгосын ирээдүйн удирдагчийн нууцлаг амьдралаас
2010.12.07

Хойд Солонгосын ирээдүйн удирдагчийн нууцлаг амьдралаас

Хойд, Өмнөд Солонгос буудалцаад дэлхий нийтийг түгшээлээ. Үүнийг зарим шинжээч Хойд Солонгосын ирээдүйн удирдагч Ким Чен Ун сүр хүчээ харууллаа гэж дүгнэж байна. Учир нь, Ким Чен Ир ч удирдагч болохынхоо өмнө Өмнөд Солонгосын дипломатчдын сууж явсан онгоцыг сөнөөж сүр хүчээ харуулж байсан гэх яриа бий. Тэгвэл айлын отгон хэрнээ ах нараа давж удирдагчийн суудалд суух гэж буй аавын хайртай хүү Ким Чен Ун гэж хэн болохыг бага зэрэг тодруулъя. Бага зэрэг гэсэн нь түүний талаар албан ёсны мэдээлэл бараг байдаггүйтэй холбоотой юм. Угаасаа л Хойд Солонгос тэр аяараа учир битүүлэг, нууцлаг.

 

2008 онд Ким Чен Ирийн эрүүл мэнд гэнэт доройтсон цагаас залгамжлагчийн талаар яриа газар авч, удирдагчийн гурван хүүг судалж эхэлсэн байна. Анхандаа ууган хүү Ким Чен Намыг нь эцгийнхээ үйл хэргийг залгамжилна хэмээн таамаглаж байсан ч тун удалгүй судлаач шинжээч нар отгон хүү дээр хараагаа тусгаж эхэлжээ. Ууган хүүгийн хувьд эх орондоо тогтдоггүй, дэндүү эрх чөлөөт үзэл бодолтой, хөнгөн хийсвэр. Японы Диснейлэндийг үзэх гэж хуурамч паспорттой явж байгаад баригдаж бүтэлгүйтсэнээсээ эхлээд аавынхаа итгэлийг алджээ. Удаахь хүүгийн хувьд хэтэрхий сул дорой. аав нь түүнийг "охин шиг" гэж хэлдэг байна. Харин отгон хүү нь өвөө, аав хоёртойгоо гадна төрхөөрөө ч, ааш авираараа ч, хүсэл зорилгоороо ч тун адилхан гэнэ. Саяхнаас хүмүүсийн таамаглал эхнээсээ батлагдаж. Ким Чен Ирийг удирдагчаар зарлахад хийж байсан намын их хурлыг хуралдуулан Ким Чен Уныг арми, намын хоёр өндөр дээд албан тушаалд зэрэг томилсон юм. Энэ үеэс хойш томоохон арга хэмжээнүүдэд тэрээр эцгийнхээ хамт оролцон олны нүдэнд анх удаа ил гарах болсон, түүний зургийг намын сонинд анх удаа нийтэлж, эхний гуравт өргөмжлөх болсон зэргээр түүнийг Хойд Солонгосын ирээдүйн удирдагч болно гэдгийг бараг л баталчихаад байгаа.

 

Бүр түүний тухай "Footsteps" нэртэй шүлэг хүртэл зохиож дунд сургуулийн хичээлийн хөтөлбөрт оруулсан бөгөөд аав, өвөө хоёрынх нь хөргийн дэргэд өлгүүгэхээр Ким Чен Уны хөргийг арван сая хувь хэвлэж бэлтгэсэн гэх мэдээ ч байгаа юм. Саяхан түүний зургийг олон нийтэд дэлгэхэд өвөөтэйгөө ил үү адилхан болох гээд гоо сайхны мэс засал хийлгэсэн байж магадгүй гэсэн цуурхал дэлхийн хэвлэлүүдээр дэгдсэн. Өмнөд Солонгосын тагнуулын агентлаг, Хойд Солонгос судлаачдын үзэж буйгаар, Ким Чен Ун одоо 27 настай. Ким Чен Ирийн хамгийн хайртай буюу гурав дахь эхнэр, бүжигчин бүсгүй Ко Ён Хигээс төрсөн хоёр дахь хүү. Ко Ён Хи 2004 онд хөхний хорт хавдраар өөд болжээ. Олон эх сурвалжид түүнийг ах нарынхаа адил Швейцарийн хамгийн нэр хүндтэй, хамгийн өндөр төлбөртэй Бернийн олон улсын ахлах сургуульд нууц нэрээр суралцаад, Хойд Солонгост эргэн ирж, 2002-2007 онд Ким Ир Сений нэрэмжит Пхеньяны цэргийн академийг дүүргэсэн гэдэг. Харин зарим сурвалжид түүнийг Хойд Солонгосоос огт гарч үзээгүй гэх нь бий.

 

Ким Чен Ирийн гэрийн гал тогоонд ахлахаар ажиллаж байсан япон тогооч Кенжи Фужимото Ким Чен Ирийнхэнтэй хамт өнгөрүүлсэн өдрүүдийнхээ тухай бичсэн дурдатгал номдоо Хойд Солонгосын удирдагчийн отгон хүүг "ханхүү" хэмээн тодотгосон бөгөөд "Ким Чен Ун ах нартайгаа үнэхээр адилгүй. Надтай гар барихдаа хүртэл энэ муу япон гэсэн шинжтэй хардаг. Ханхүүгийн тэр цоргисон харцыг хэзээ ч мартаж чаддаггүй" гэж бичжээ. Тогоочийг номоо гаргаж, энэ талаар дэлгэхээс өмнө дэлхий нийт Ким Чен Уны талаар мэддэггүй байсан бөгөөд тэрээр анх хүүгийн 11 настай үеийн зургийг гадна ертөнцөд дэлгэж байжээ.

УЧИР БИТҮҮЛЭГ УН ПАК


Их Британы “The Sun" сэтгүүлийнхний судлаж мэдсэнээр, Ким Чен Ун жилийн 16 мянган фунт стерлингийн төлбөртэй, дэлхийд шилдэгт тооцогддог Бернийн ахлах сургуульд суралцсан ч тэрээр тийм сайн сурлагатай байгаагүй гэнэ. Тиймээс аав нь түүнийг Бернийн ойролцоох арай бага төлбөртэй "Liebefeld" сургуульд оруулсан байна. Түүнтэй нэг ширээнд суудаг найзууд байсан Португалийн дипломатчийн хүү Жоао Макаело түүний талаар дурсан ярихдаа, "Нэг эмэгтэй багш нэг өдөр Nike-ийн пүүз, Chicago Bulls-ын футболк, жийнсэн өмдтэй Ази хүүг манай 6А ангид дагуулж орж ирээд, Хойд Солонгосын дипломатчийн хүү Ун Пак танилцуулж байсан" гэжээ.

Тэд хоёулаа сулагадаа тийм сайн ч биш, бас муу ч биш, дунджууд байсан байна. Гэхдээ математикийн хичээлдээарай илүү сайн байжээ. Тэр германхэлэндээ муу байсан болохоорангийнхантайгаа харилцаж, багшийнАсуултад хариулж чаддаггүй байсангэнэ. Багш нар ч түүнийг шахаж шаардалгүй орхидог байж. Харин сагсан бөмбөг болон хөлбөмбөгт маш оонирхолтой, Майкл Жорданы улаан фэн аж. Жоаогийн ярьснаар, тэд их дотно найзууд, үргэлж хамт явдаг байсан бөгөөд Ким Чен Ун Элчин сайдын яамны байранд биш сургуулийн ойролцоох нэгэн тансаг харшид амьдардаг байжээ. Тэр хувийн жолооч, багш тогоочтой, тухайн үед баргийн хүүхдэд байдаггүй байсан зурагт, дүрс бичлэгийн камер, Sony Play-Stationтой, үргэлж их мөнгөтэй явдаг хүүхэд байжээ. Гэртээ найзыгаа аваачдаг ч хэзээ ч өөрийнхөө өрөөнд оруулж байгаагүй гэнэ. Өдгөө нэгэн томоохон зоогийн газарт ахлах тогоочоор ажилладаг Жоао цааш ярихдаа, "Бид охидын талаар, агуу их төлөвлөгөөний талаар ярилцаж, үдэшлэгт оролцож, заримдаа архи, шар айраг уудаг байлаа. Гэхдээ түүний уруулаар дусал ч архи давж байгаагүй байх. Гэр орныхоо тухай бараг ярьдаггүй ч их л санаж байх шиг байдаг байсан. Дандаа солонгос дуу сонсоно.

Түүнтэй хамт өнгөрүүлсэн хугацаандаа би Хойд Солонгосын төрийн дууллыг бараг мянган удаа сонссон байх аа. Би түүнийг нутаг руугаа явахын өмнөх ням гаригийн оройг хүртэл дипломатчийн хүүхэд гэж итгэсэн хэвээр байлаа. Харин тэр өөрөө аавтайгаа авахуулсан зургаа гаргаж үүүлээд, би Элчин сайдын хүү биш, Хойд Солонгосын удирдагчийн хуү гэж хэлээд явсан" гэжээ. Түүний гэнэт явах болсон нь нэгэн америк охинд сэтгэлтэй болсонтой холбоотой гэсэн таамаг байдаг байна. Өнөөдөр генерал цолтой Ким Чен Ун Хойд Солонгосын ардын армийн Цэргийн төв зөвлөлийн дэд дарга, Хөдөлмөрчдийн намын Төв хорооны гишүүн.

ХОЙД СОЛОНГОСЫН УДИРДАГЧИЙН НУУЦЛАГ ГЭР БҮЛ


Хойд Солонгосын удирдагч Ким Чен Ирийг эрх мэдэлдээ цаддаггүй, үргэлжийн өлсгөлөн явдаг нэгэн гэж хэлэх нь бий. Оросын Хабаровскт босогчдын хуаранд төрсөн тэрбээр хурц гэрэлтсэн од тэнгэрт харваж, өвлийн улирал гэнэт хавраар солиг-дон, солонго татаж байсан хэмээн ард түмэндээ итгүүлсэн байна. Өдгөө 68 настай тэрээр 1994 онд эцгийнхээ үйл хэргийг залгамжлан өнөөг хүртэл улсаа удирдаж яваа. Нэг удаа албан ёсоор гэрлэсэн ч үнэндээ дөрвөн эмэгтэйтэй холбоотой байсан, гурван хүү, ганц охин, нэг эмэгтэй дүүтэй. 39 настай Ким Чен Нам удирдагчийн ууган хүү. Хойд Солонгосын кино од Сан Хай Римээс төрсөн. Хэдийгээр Пхеньяны дарангуйлагч удирдагчийн хүү ч одоо бол гэрийнхээ, магадгүй Хойд Солонгосын хамгийн ардчилсан үзэлтэй нэгэн. Өдгөө Хятад, Макаод амьдардаг тэрээр ардчиллыг дэмждэгээ ил тод зарладаг нэгэн бегөөд саяхан Японы "Асахи Шинбун" сонинд өгсөн ярилцлагадаа гэр бүлийнхээ угсаа залгамжлалыг дэмжихгүй буйгаа нуулгүй илэрхийлж шуугиан тарьсан билээ. Мөн отгон дүү нь түүний амыг хамхих гэж хөнөөх захиалга өгч байсан гэсэн цуурхал нэг хэсэг тарсан.

Харин удаахь хүү Ким Чен Чолын хувьд 29 настай, охин шиг сул дорой гэдгээс өөр мэдээлэл байдаггүй юм байна. Кимийн гэр бүлийн өөр нэгэн онцгой хун нь түүний эмэгтэй дүү, Хойд Солонгостоо хоёрдугаарт тооцогддог эрх мэдэлтэн Чан Сон Тэкийн эхнэр өдгөө 64 настай Ким Кун Хи. Улсынхаа хамгийн нөлөө бүхий хүмүүсийн нэг тэрээр хамгийн дээд байгууллага болох Намын төв хорооны гишүүн юм, дөрвөн таван хошуутай, Хойд Солонгосын анхны бөгөөд цорын ганц эмэгтэй генерал юм. Ким Чен Ирийг залгамжлагчаа нэрлэлгүй тэнгэрт халивал удирдаг-чийн суудлын төлөө өрсөлдөх хүний нэгд Кун Хийг зүй ёсоор тооцдог байна.Хатуу хөшүүн харагддаг Хойд Солонгосын удирдагчийн амьдралд хамгийн чухал таван эмэгтэй байсан гэдэг. Эхнийх нь түүний ээж, ядуу тариачнаас хувьсгалын тэмцэгч, улсын тэргүүн хатагтай болсон Ким Чен Сүк, дараагийнх нь улсдаа "тэргүүн хатагтай" хэмээн өргөмжлөгдсөн охин дүү Ким Кун Хи, хорин жилийг хамт өнгөрүүлсэн нууцхан хайр нь гэгддэг дэлгэцийн од, ууган хүүгийнх нь ээж Сан Хай Рим, аавынх нь сонгож өгсөн түүний албан ёсны гэргий, ганц охиных нь ээж, сонгогдсон нэгэн гэгддэг Ким Ён Сүк, хоёр хүүгийнх нь эх, бүжигчин бүсгүй Ко Ён Хи нар юм байна.

Сонирхуулахад, "Hennessy" компанийи мэдээлснээр, 1990-ээд онд Ким Чен Ир тус компанийн ликёрт маш их дуртай, хамгийн том худалдан авагч нь байжээ. Тэрээр тухайн үедээ "Hennessy" ликёрт жилд 600-850 мян-ган ам.доллар зарцуулдаг байсан гэнэ. Гэтэл Хоод Солонгост нэг хүний орлого жилд дунджаар мянган доллар ч хүрдэггүй гэнэ. Хэдийгээр Хойд Солонгос хамгийн ядуу орнуудын нэгд тооцогдож, ард түмэн нь өлсгөлөнд нэрвэгдээд байгаа ч олон эх сурвалж тус улсын дээгүур албан тушаалт-нууд, ялангуяа удирдагчийн гэр бүлийг туйлын баян тансаг амьдралтай хэмээн баталдаг байна. "Sunday Telegraph" сонины нэгэн дугаарт мэдээлснээр, Ким Чен Ир Европын, ялангуяа Люксембургийн банкуудад дөрвөн тэрбум орчим долларын хадгаламжийн дансуудтай гэсэн шүү.
 

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.