Алдартай улстөрчдийн авир
2010.11.16

Алдартай улстөрчдийн авир

Ер нь аль ч улсын өндөр дээд албаны хүмүүс янз бүрийн орчин нөхцөлд, мөн ян бүрийн нөхцөл байдлаас шалтгаалж, хачирхам авир араншин гаргасан, санаанд оромгүй үйлдэл хийсэн байх нь цөөнгүй. Зарим нэгнээс нь сонирхуулъя.Зөвлөлтийн төр, засгийн тэргүүн агсан Никита Хрущевыг НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулга дээр үг хэлэх үедээ илтгэгчийн санал нийлэхгүй байгаагаа илэрхийлэхдээ бухимдсанаасаа болж шаахайгаа тайлж бариад ширээ цохисон гэсэн яриа байдаг.

1960 оны аравдугаар сарын 12-ны өдөр ингэсэн гэж барин тавин ярьдаг. Ач, зээ нь ч бил үү сэтгүүлчид хэлэхдээ үүнийг үгүйсгэсэн байсан. Ямар боловч ийм яриаг сонсоогүй хүн одоо дэлхийд ховор болсон.


Хүү Буш Америкийн Ерөнхийлөгч байх үедээ Цагаан ордны дээвэр дээр сэтгүүлчдийн гайхлыг төрүүлсэн бүжгийн хөдөлгөөн үзүүлсэн гэнэ. Мөн Орост айлчилж байхад нь болсон нэгэн уулзалтын үеэр аман дахь бохио авалгүйорчихсоноо гэнэт мэдмэгцээ тэр дороо нь гаргаж ирээд өмнө нь байгаа ширээн дээрээ наачихсан гэдэг.

Шведийн Карл XVI Густавыг өнөө цагийн хамгийн ардчилсан хаадын нэг гэлцдэг. Машинаа буруу газар тавилаа гэж түүнийг торгож байсан юм гэнэ Лээ. Нэгэнтээ олон улсын томоохон хурлын завсарлагаар виски авахаар зоогийн газар дугаарлан зогсож байхыг нь харсан хүн олон байдаг.


Хэтэрхий үнэтэй чимэг зүүлт эдэлж хэрэглэж байна хэмээн хатагтай Юлия Томишенког Украины Ерөнхий сайд байхад нь Дээд Радя (Парламент)-гийн гишүүд нэгэнтээ шүүмжилжээ. Тэгэхлээр нь "улбар шар гүнж" зүүлтээ тайлж аваад индрийн зүг гүйн хүрч "Энэ бол ердөө хямдхан сувс төдий юм" гэж хэлсэн байна.


Өөрийн нь хувьд тун түвэгтэй байсан 2008 оны наймдугаар сард Гүржийн Ерөнхийлөгч Михаил Саакашвили телевизийн сурвалжлагчийн асуултад хариулахаар албан өрөөндөө бэлтгэж байхдаа сэтгэл нь хөдөлснөөс зангиагаа зажлаад байсан аж. Ард нь байсан төрийн далбаагаа зажлаагүй нь их юм.



Боливийн Ерөнхийлөгч Эво Моралес өнгөрсөн онд Австрийн Вена хотод мансууруулах бодисын асуудлаар болсон Бага хуралд кока хэмээх бутны нэг навч авч очсон байна. Энэхүү кока нь кокаин хэмээх мансууруулагч бодис "төрүүлдэг" ургамал аж. Эво Моралес тэр навчаа олны нүдэн зажлаад энэ "гэм хоргүй" хөөрхий ургамлыг кокаинтай дүйцүүлж үзэхгүй байхыг уриалжээ. Моралес мөн тэр жилээ Ерөнхийлөгчийн хувьд маш ховор нэгэн үйлдэл хийсэн ньсөрөг хүчнийхнээ эсэргүүцэн өлсгөлөн зарласан аж.


Палестины удирдагч Ясыр Арафат НҮБ-ын чуулган дээр бас зүггүйтсэн удаатай. Тэрбээр 1974 онд чуулганы индэрт гарч арабчууд дайн, энхийн алиныг нь хүсэж буйг төлөөлөгчдөд ойлгуулахдаа гар буу, чидун жимсний навч хоёрыг авч очихоор шийдэж байжээ.


ОХУ-ын Ерөнхийлөгч Борис Ельцин Германд айлчлах үеэрээ нэлээд халамцаад хөгжмийн удирдагчийн дохиурыг нь шүүрч аваад найрал хөгжим удирдсан тухай бид олон жилийн өмнө сонсож байв. Энэ хүн бас нэг удаа Кыргызийн Ерөнхийлөгч Аскар Акаевын халзан толгойг халбагаар бөмбөр мэт дэлдсэн аж.


Италийн Ерөнхий сайд Сильвио Берлускони гэж шуугианы эзэн байдаг. ХБНГУ-ын Канцлер Ангела Меркельтэй нуугдаж тоглосон гэсэн яриа бий. ОХУ-ын Ерөнхийлөгч байхад нь В.Путинд бас "марзан" хандаж байжээ. Энэ наргианч Итали эр Путинийг айлчлахад нь "Би дандаа чамайг боддог" гэсэн нэртэй дуу зохиосон төдийгүй, хамтарч хэвлэлийн бага хурал хийх үеэрээ орос зочныхоо хүрэмний тоосыг нь нясалж "санаа тавьсан" аж.


0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.