Тэд нөхрөө Ерөнхийлөгч болгосон
2010.11.11

Тэд нөхрөө Ерөнхийлөгч болгосон

Тэдний нөхөр улсынхаа хамгийн өндөр албан тушаалыг хашиж байсан, хашсаар байна. Харин тэд нөхрийнхөө сүүдэрт чимээгүйхэн сууж, тэргүүн хатагтай гэсэн сүрт тодотголоороо бахархахаас цаашгүй. Ерөнхийлөгч нөхрөөсөө дутуугүй алдаршиж, ард олныхоо хайр хүндэтгэлийг нөхрөөсөө ч илүү хүлээсэн тэргүүн хатагтай нар олон байдгийг түүх гэрчилнэ. Жаклин Кеннеди, Эвита Перон, Лала Сальма, Мишель Обама...

Тэргүүн хатагтай нар элдэв айлчлал, томилолтод нөхөртэйгөө хамт явдаг ч хүмүүст төдийлөн харагддаггүй. Гэхдээ л Ерөнхийлөгчийн гэргий нөхрийнхөө нэр хүндийг тэтгэхүйц өв тэгш байх ёстой. Гадаад төрх, хувцаслалт, ажилч хичээнгүй, бүтээлч байдлаараа ч тэргүүн хатагтайн болзлыг хангах нь гарцаагүй. Мөнхийн эелдэг инээмсэглэлээр хэн бүхнийг мялаан, гэгээрүүлж байдаг эдгээр эмэгтэйчүүдийн зүрх сэтгэлийн гүнд ямар таагүй зүйлс далдлагдаж байдаг, эсвэл ямар бүтээлч санаа оргилж байдгийг хэн ч мэдэхгүй. Ямартаа ч тэд тэргүүн хатагтай хэмээх эрхэм цолыг хүртсэнээсээ хойш найрсаг харьцаа, эелдэг инээмсэглэл, хурц ухаан гэсэн зайлшгүй албыг тогтмол "хаших" шаардлагатай болдог. Тэгэхээр тэргүүн хатагтай, Ерөнхийлөгчийн хайрт гэргий байна гэдэг дэлхийн хамгийн хүнд ажил гэдгийг ойлгох хүн олон биз ээ.

АНУ-ын Ерөнхийлөгчөөр Барак Обама сонгогдсоноос хойш дэлхий дахины анхаарлыг хамгийн ихээр татаж, хүмүүсийн ярианы гол сэдэв болсон хүн бол Мишель Обама. Түүнийг үзэсгэлэн төгс хэмээн шагшин гайхахгүй ч дайчин, шаргуу зан чанар нь сонгуулийн өмнө нэгэнтээ танигдсан бөгөөд энэ ч эрчээрээ нөхрийнхөө төлөөх саналд чамгүй хувь нэмэр оруулсан хэмээгддэг. Барак Обамаг Мишелийн шаргуу, сэтгэл татам байдлаас нь болж дэмжсэн гэдгээ олон алдартан нуулгүй хэлсэн. Хатагтай Обама өнөөдөр ч гараа хумин суугаагүй энд ч төмс тарьж, хураан, тэнд ч хүүхдүүдтэй тоглон олон нийтийн үйл ажиллагаанд идэвхтэйоролцож байгааг Америкийнтелевизийн сувгуудаар тогтмолшахам үзэж болно. Америкийн нэрт сэтгүүл "Forbes" 46 настайэл эмэгтэйг дэлхийн хамгийн нөлөө бүхий хатагтайгаар тодруулсан.

Америкийн Ерөнхийлөгчийн гэргийг улсынхаа улстөрийн амьдрал болон үндэстнийхээ эрүүл мэндийн төлөө идэвхтэй тэмцэгч хэмээн онцолж уг тодорхойлолтыг олгожээ. Мишель Обамагийн хувцаслалт, биеэ авч явах соёл нь ч хэн нэгний шүүмжлэл дагуулсан юмуу хэнд ч анзаарагдахааргүй эгэл бус. Америкийн тэргүүн хатагтайн шинэ даашинз, хувцаслалт бүрийг загварын сэтгүүлүүд онцлон хэлэлцэж сайн дүн тавьдаг төдийгүй хувцасны сонголт сайтай, мэдрэмжтэй хэмээн нэгэнтээ дүгнэсэн. Үргэлж бусдын загварт шүүмжтэй ханддаг загварын шүүмжлэгчдийн зүгээс ийм үнэлэлт авна гэдэг том шагнал.

Түүнээс гадна АНУ-ын одоогийн тэргүүн хатагтайн загварыг АНУ-ын 35 дахь Ерөнхийлөгч Жон Кеннедигийн гэргий Жаклин Кеннедитэй тогтмол харьцуулдгийг дурдах нь зүйтэй. Жаклин хатагтайн амьдралыг үүлгүй тэнгэр шиг байсан гэхэд хэцүү. Тэрбээр хоёр удаа нөхөрт гарсан /хоёр дахь нөхөр нь саятан Аристотель Аристотель Онассис/ ч хоёуланг нь нулимс, эмгэнэлээрээ үдэж нутаглуулах тавилантай байсан юм. Жон Жаклиныг завсаргүй араар нь тавьдаг байсан гэдэг. Тухайн үеийн хамгийн сайхан бүсгүйчүүдийн нэг Мэрилин Монро, Жон Кеннеди хоёрын шуугиант романы тухай галын дөл одоо ч бөхөөгүй. Зөвхөн Монро ч бус эхлээд сенаторуудтай дараа нь Ерөнхийлөгчийн өвөрт шургадаг байсан эмэгтэйчүүд хангалттай байсан гэдэг.


АНУ-ын 35 дахь тэргүүн хадагтай Жаклин Кеннеди

Түүнээс гадна Жаклин яагаад ч жирэмсэлж чаддаггүй асуудалтай байв. Жекки гэдэг нэрээрээ илүү алдаршсан Жаклин Жон, Кэролина хоёрыг төрүүлэхээсээ өмнө хоёр ч удаа үр зулбажээ. Харин гурав дахь хүү Патрик эсэн мэнд төрсөн ч ердөө хоёрхон хоног амьдарсан юм. Ерөнхийлөгчийн гэр бүлийн хувийн амьдрал ийм ээдрээтэй байсан ч сонгогчдын хувьд тэд төгс хос байсан. Хосууд төгс гэр бүлийн төрхийг чадлынхаа хирээр илэрхийлдэг байв. Жаклины хувийн амьдрал төгс гэхэд хүнд байсан ч тэрбээр олны өмнө үргэлж үзэсгэлэнтэй, загвар сайтай, өнгөлөг харагддаг байсан юм. Түүнийг өнөөгийн загварынхан, шүүмжлэгчид одоо хүртэл жишээ болгон атаархал, бахархлаар дурссаар байдаг.

1963 оны арваннэгдүгээр сарын 22-нд АНУ-ын 35 дахь удаагийн Ерөнхийлөгч Жон Кеннеди толгойндоо буудуулан бусдын гарт эмгэнэлтэйгээр амь үрэгдсэн юм. Зөвхөн Америкийн Ерөнхийлөгчдийн эхнэрүүд илүү нэрд гарч, сайшаал дагуулдаг гэвэл мэдээж алдаа болно.


Аргентины Ерөнхийлөгчийн эхнэр Кристина Киршнер


Тухайлбал, Аргентины тэргүүн хатагтай Кристина Киршнер нөхрийнхөө мөрийг мөшгөж, 2007 оноос нөхрийнхөө залгамжлагч болон улсынхаа тэргүүний албыг хаших болсон. Нөхрөө Ерөнхийлөгч байх хугацаанд Кристина улстөрийн амьдралд нөхрөөсөө дутахгүй идэвхтэй оролцдог байв. Тэрбээр улстөрийн хурал дээр тогтмол үг хэлж, илтгэл тавьдаг байсан бөгөөд Эвита Пөроныг санагдуулдаг гэж ажиглагчид дүгнэдэг.

Хэдийгээр Киршнер эл харьцуулалтыг эрс эсэргүүцдэг байсан ч нэг удаагийн ярилцлагадаа нийгмийн нэрт зүтгэлтэн Эвитагийн дүр төрхийг өөртэйгөө харьцуулдаг гэдгээ хүлээн зөвшөөрсөн гэдэг. Гэхдээ үнэн хэрэгтээ Кристина Аргентины алдарт Перон овогтны замналыг дууриадаг байсан юм. Хуан Пероны гуравд ахь эхнэр Изабель гэх эл эмэгтэй мөн нөхрийнхөө залгамж болон төр засгаа удирдаж байсан агаад дэлхийн анхны эмэгтэй Ерөнхийлөгч болон түүхэнд бичигдсэн. Үнэндээ түүнийг эл албан тушаалд хэн ч сонгоогүй бөгөөд нөхрийгөө Ерөнхийлөгч байх үед дэд ерөнхийлөгчийн алба хашиж байгаад таалал төгссөнийх нь дараа албан ёсоор уг албанд томилогджээ. Ерөнхийлөгчийн албыг тэрбээр хагас жил орчим хашсан юм. Изабелийн өмнөх тэргүүн хатагтай, Хуан Перон Эвитийн хоёр дахь гэргий Эва Дуарте 33-хан насалсан ч ард түмнийхээ сэтгэл зүрхэнд Изабелаас илүүтэйгээр дурсагдан үлджээ. Түүнийг амьд ахуйд нь нийгмийн зөв зүйтэй бүхний төлөө тэмцэгчхэмээн өргөмжилдөг байсан агаад "Перон ба ард түмний хоорондох эерэг харилцааны гүүр", "Пероны хуяг", "Бүрэн эрхт төлөөлөгч", "Өөрчлөлт, хувьслын гүүр" зэрэг олон титмийг хайрлажээ.

Хаун Дерон хоёр дахь гэргий Эва Дуартегийн хамт

Мэдээж ийм эмэгтэй жирийн нэг хүн биш нь тодорхой. Тэрбээр зөвхөн бусдын төлөө санаа тавиад өөрийгөө гаргуунд хаядаг хүн байгаагүй. Хуан Пероныг засгийн эрхэнд гарах үест Эва жүжгийн карьераа орхин улстөрийн карьерыг сонгосон юм. Тэрбээр эмэгтэйчүүдийн сонгох, сонгогдох тэгшэрхийн төлөө тууштай тэмцэж, мэргэжлийн холбооны үйл ажиллагааг удирдан зохион байгуулж, тусламж, дэмжлэг шаардлагатай хүн бүрт "Эва Пероны сан"-гийн нэрийн өмнөөс сая сая ам.доллар шилжүүлж байсан юм. Эвита 1952 онд насан эцэслэсэн бөгөөд түүнийг санан бахархаж явдаг олон хүн өнөө хүртэл хөшөөнд нь цэцэг өргөсөөр байдаг.

Лалын шашинтай орнуудын төрийн тэргүүн Ерөнхийлөгч, хаан аль нь ч байлаа эхнэрүүд нь нийгмийн идэвх сайтай байх нь элбэг. Мароккогийн хаан VI Мохаммедийн хатан Лалла Сальма үүний тод жишээ.

VI Мохаммедийн хатан Лалла Сальма

Эмэгтэйчүүдийг одоо хүртэл гэр бүлийн чанга дэглэмд байлгадаг лалын шашинт оронд тэрбээр эрх чөлөөний тухай мөрөөдлийн биеллийг бий болгохыг эрмэлздэг. Тиймдээ ч түүний ачаар эрэгтэй, эмэгтэй хүний тэгш эрхийн өөрчлөлтүүд нөлөөтэй болж байгаа гэгддэг.


II Абдалла хаан хатан Раниягийн хамт

Хэвлэл, ард олны бас нэгэн хайртай эмэгтэй бол Иорданийнхатан хаан, II Абдалла хааны гэргий Рания юм. Тэрбээр дэлхийн хамгийн үзэсгэлэнт хатан хаанаар өргөмжлөгдсөн хэдий ч олны өмнө цайвар жинс, богино өмд, өсгийтэй гуталтай чөлөөтэй гардаг бөгөөд өөрийгөө "эгэл араб эмэгтэй" хэмээн даруухнаар нэрлэдэг. Иорданийн тэргүүн эмэгтэй олны өмнө гарах дуртай төдийгүй Опрагийн шоунд оролцон амттан, хамтлагт дуртай гэдгээ нуулгүй дэлгэсэн удаатай. Түүний нийтэч, илэн далангүй байдал нь гоо үзэсгэлэнтэйгээ хавсарснаар түүнийг ард түмэнднь улам эелдэг, сэтгэл татамхарагдуулдаг буй заа. Гэхдээ Рания зөвхөн гоо үзэсгэлэн, гэнэн яриагаараа бусдын хайр хүндэтгэлийг татдаггүй. Тэрбээр эдийн засаг, нийгмийн амьдралд идэвхтэй оролцогч эмэгтэйчүүдийг дэмжихээс гадна шинэ компани байгуулахад нь тусалдаг. Мөн эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах чиглэлээр идэвхтэй тэмцэж, хүүхэдтэй хатуу харьцахын эсрэг хөтөлбөрт ажил боловсруулж, элдэв халдлагад өртсөн хүүхдүүдэд туслах анхны төвийг үүсгэн байгуулжээ. Тэгэхээр эмэгтэй хүний аз жаргал "Хайртай залуу минь л дэргэд минь байвал боллоо" гэсэн хэлц үгээр хязгаарлагддаг гэсэн ойлголт хэдийнэ хоцрогджээ.

Харин тэр хайртай хүн нь дэлхийн хэмжээний ажил эрхэлдэг болохоороо үргэлж дэргэд нь байж чадахгүй тул тэргүүн хатагтай нар зүрхээ чангалан, олны таалалд нийцэхүйц анхаарал татахын тулд инээмсэглэсээр, инээмсэглэсээр, инээмсэглэсээр... байхаас

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.