Ким Чен Ун гадаад төрхөө өөрчилжээ
2010.10.07

Ким Чен Ун гадаад төрхөө өөрчилжээ

Умард Солонгосын удирдагч Ким Чен Ирийн бага хүү Ким Чен Ун өвөө Ким Ир Сентэйгээ адилхан болохын тулд гоо сайхны мэс засал хийлгэсэн тухай «The Daily Telegraph» сонинд бичжээ. Тус сонинд тэмдэглэснээр, Өмнөд Солонгосын сонинууд энэ тухай анх мэдээлсэн байна.

Өнгөрсөн долоо хоногт анх удаа албан ёсоор нийтэлсэн Ким Чен Уны зурган дээр тэрбээр өмнөх зурган дээрх төрхөөсөө тэс ондоо, өвөөтэйгөө маш адилхан болсон байсныг хэвлэл мэдээллийн хэрэгслүүд ажиглажээ. Тухайлбал, бага Кимийн хуучин зургийг харьцуулж үзэхэд түүний нүүрний бүтэц мэдэгдэхүйц өөрчлөгдөж, давхар эрүү, бумбагар хацар, унжуу зузаан уруултай болсныг сэтгүүлчид тэмдэглэсэн байна.Үүнээс гадна, шинэ зурган дээрх түүний үсний засалт Ким Ир Сений үсний засалттай адилхан байжээ. 

Дашрамд дурдахад Ким Чен Ун багадаа туранхай байсан бөгөөд Ким Ир Сентэй огт адилгүй байсан байна.Үүнтэй холбогдуулан сонинуудын таамаглаж байгаагаар, Ким Чен Уныг БНАСАУ-ын мөнхийн Ерөнхийлөгч гэж өргөмжилдөг тус улсын анхны Ерөнхийлөгчтэй илүү адилхан болгохын тулд түүний төрхийг өөрчилжээ. Чухам Ким Чен Уныг Умард Солонгосын удирдагчийн залгамжлагчаар нэрлээд байгаа боловч албан ёсоор баталсан тухай мэдээлээгүй юм. Эсрэгээрээ энэ мэдээг «өрнөдийн суртал ухуулга» гэж БНАСАУ нэг бус удаа зарласан билээ. Гэхдээ сүүлийн жилүүдэд Ким Чен Ирийн бага хүү улсынхаа удирдах хэд хэдэн байгууламжид орж, парламентын гишүүн, армийн генерал, Солонгосын Хөдөлмөрийн намын Улс төрийн товчооны гишүүн болсон билээ.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.