Д.Оюунхорол “Эдийн засгийн эрх чөлөөний шагнал” хүртсэн анхны  эмэгтэй гишүүн болов
2010.09.28

Д.Оюунхорол “Эдийн засгийн эрх чөлөөний шагнал” хүртсэн анхны эмэгтэй гишүүн болов

МҮХАҮТ-ээс зохион байгуулсан Монголын компанийн захирлуудын анхдугаар чуулган “CEO Summit-2010” энэ сарын 27-нд боллоо.

“Хөгжил дэвшил,-хөрөнгө оруулалт- төр, хувийн хэвшлийн түншлэл” сэдвээр  зохион байгуулсан уг чуулганы үеэр УИХ-ын 76  гишүүнээс 26-г нь шалгаруулж “Эдийн засгийн эрх чөлөөний шагнал” гардуулсан билээ. Энэ удаагийн “Эдийн засгийн эрх чөлөөний шагнал”-ыг хүртсэн цорын ганц эмэгтэй гишүүн нь УИХ-ын гишүүн Д.Оюунхорол байлаа. Тэрбээр шалгуур үзүүлэлтээс нийт 72 оноо цуглуулж 26 гишүүний наймдугаарт эрэмбэлэгдсэн юм.

Уг шагналыг зэрэглэлтэйгээр олгох бөгөөд шалгаруулалтын гол үзүүлэлт нь УИХ-ын чуулганы хуралдаан тус бүрийн дараа эдийн засгийн холбогдолтой хууль, тогтоол батлах, санаачлахад оролцсон байдал бөгөөд бизнесийнхэн болон хувийн хэвшлийн байгууллагуудын санаа бодлыг эдгээр хууль, тогтоолд тусгасан талаар онцгойлон анхаардаг ажээ. Мөн байгаль орчин, ногоон эдийн засгийн бодлого, үйл ажиллагааг дэмжсэн, бизнесийн шинэтгэлийн бодлогыг хэрэгжүүлэхэд оролцсон байдал зэрэг үзүүлэлтээр бизнес эрхлэгчид, мэргэжлийн экспертүүд, судлаачдын санал, үнэлгээнд үндэслэн зэрэглэж байхаар болжээ.

 

 

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.