Г.Баярсайхан: “Вранглер”-ийн сэлбэг захиалаад л сууж байна
2010.12.03

Г.Баярсайхан: “Вранглер”-ийн сэлбэг захиалаад л сууж байна

УИХ-ын гишүүн Г.Баярсайханыг энэ удаагийнхаа зочноор урьсан юм.
-Сүүлийн үед хэр завтай байна. Ер нь та чөлөөт цагаа хэрхэн өнгөрөөдөг вэ?


-Чөлөөт цаг их гараасай гэж хүсэх л юм. Харамсалтай нь сонирхдог сэдвээрээ ном худалдаж авах, унших, гэр бүлдээ зориулах цаг дэндүү хомс байх юм. Сүүлийн үед улам л хомсдох боллоо. Энэ нь сонгуулийн жил ойртож, улс төрийн амьдрал ид буцалж байгаатай холбоотой юм болов уу.

 
-Та хамгийн сүүлд ямар ном авч уншсан бэ?
 

-Миний   хувьд   номын дэлгүүрээр хэсч сонирхолтой ном худалдан авбал хүсэл хангагдах шиг санагддаг. Гэхдээ манай улсад номын дэлгүүр цөөхөн л дөө. Би "Скай" их дэлгүүрийн англи, орос номын тасгаас ихэвчлэн ном худалдаж авдаг. Сонголт хийхэд боломжийн ганц газар. Мөн Баабарын номуудыг их худалдаж авна. Харин "Интер" номын дэлгүүрийн гадаад хэвлэл цөөрөх болсон тул сонголт хийхэд хэцүү. Хэдийгээр манайхан англи хэлэнд ач холбогдол өгч байгаа ч орос номын эрэлт хэрэгцээ өнөөдөр ч их бий. Тэр утгаараа орос ном худалдаанд багасч байгаа. Хамгийн сүүлд Хятадын зохиолч Жан Руны "Чонон сүүлт" гэдэг ном уншиж дуусаад байна.

 
-Нүүдэлчин     монголчуудыг суурин иргэншил тэй жишсэн ном мөн үү?
 

-Тийм ээ. Их гүн сэтгэгдэл төрүүлэхээр ном байна лээ. Суурин иргэншлийг төлөөлж нэгэн залуу соёлын хувьсгалын үед Өвөрмонголд очиж талын малчин айлд 10 жил амьдарсан байдаг. Суурин соёл иргэншлийн төлөөлөл нүүдэлчдийн амьдралд гүнзгий орж нэгнийгээ сонжиж, улмаар дүгнэлт хийсэн сонирхолтой ном байна лээ. Түүнчлэн монголчууд байгаль дэлхийгээ, тэр дундаа чоныг шүтэж амьдардаг сонин ухагдахууныг гайхаж, сонирхолтой байдлаар дүрсэлжээ. Хэрэв байгаль дэлхий, чоныг шүтэж, хайрлан хамгаалж чадвал улс хөгжинө гэсэн агуулгыг багтаасан байна лээ. Хятад хүн бичсэн гэхэд монголчуудын амьдралыг тун гүнзгий гаргасан юм шиг санагдсан.

 
-Хүн бүр ном унших өөрийн арга барилтай байдаг. Таны ном унших арга юу вэ?
 

-Би их сонин арга барилтай. Хүмүүс гайхдаг л байх. Гэртээ оройн хоолон дээрээ номоо бүлэг бүлгээр нь уншдаг. Тэгээд өдөр цайны цагаар, эсвэл чөлөөт цаг гарах л юм бол номонд болж байсан үйл явдлуудыг дотроо бодож, цаашаа хэрхэн өрнөх бол гээд тэрүүхэндээ сэтгэл догдолдог.

 
-Ном их уншдаг хүн шүлэг бичдэг байх нь олонтаа. Таны хувьд шүлэг бичдэг үү?
 

-Би шүлэг бичих гэж огт оролдож байгаагүй. Манай том эгч сүүлийн үед шүлэг бичдэг болсон байна лээ. Тэгэхээр манайхан дунд иймэрхүү авьяастай хүн байдаг л юм билээ.

 
-Үгүй байлгүй дээ. Анхны хайртайгаа учирсан хүн бүр дөрвөн мөрт хэлхэж, хайраа илэрхийлдэг шүү дээ. Тэгвэл та анхны хайраа хэрхэв илчилж байсан юм бэ?
 

-Захиа бичдэг байсан. Хүмүүс уран шүлэглэсэн яруу сайхан үгтэй захиа бичдэг байсан бол минийх тийм байгаагүй. Бичиж байсан захиагаа бодоход 2-3 хуудас, ар өвөргүй үргэлжилсэн үгийн зохиол шиг л юм бичдэг байлаа. Юу бичиж өгдөг байсан юм бүү мэд. Их л серёзны зүйл бичдэг байсан юм шиг байна лээ.

 
-Таныг техник их сонирхдог гэж дуулсан. Энэ талаар тодруулна уу?
 

-Машин техник их сонирхдог. Одоо том эгчийнхээ хүүдээ "Вранглер" жийп босгоод унуулчих санаатай ноцолдож байна. Мотор нь цохьчихож, сэлбэгийг нь ийш тийш нь захиалаад л байгаа.

 
-Та "Ногоон бүлэг"-ийн гишүүн нь гэдгээрээ цахилгаан болон гибридмашиныг илүүд үздэг гэж байсан. Сүүлийн үед дэлхийн бусад оронд ч ийм машины үйлдвэрлэл эрс   нэмэгдэж   байх   шигбайна?
 

-Дэлхийн эдийн засгийн хямралаар нефтийн үнэ огцом өссөнтэй холбоотой улс орнууд гибрид машины үйлдвэрлэлийг нэмэгдүүлж байна. Манай улсын хувьд Улаанбаатар хотын агаарын бохирдлын дийлэнх хувийг машины утаа эзэлж байна. Ийм нөхцөлд 10 жилээс дээш явсан машинуудын авто паркийг шинэчлэх хэрэгтэй.

 
-Тийм болоод л гишүүд эдийн засгийн захиргаадалтын  аргаар хөгшин автомашинуудыг шахахгэжоролдсон юм болов уу?
 

-Энэ нь сөрөг үр дагавартай.         Автомашины утаанаас асар их тугалга болон арак үүсгэдэг бодисууд ч ялгардаг. Энэ нь нөгөө л олон жил явсан автомашинуудаас илүү их ялгардаг байх жишээтэй. Иймээс он удаан настай машинуудыг цахилгаан буюу эко, гибрид болгох шаардлагатай. "Ногоон бүлэг"-ийнхээ гишүүдтэй ярилцаад гаалиар оруулж байгаа цахилгаан болон гибрил                машинуудыг НӨАТ болон гаалийн татвараас бүрэн чөлөөлөх шаардлагатай гэж үзсэн. Одоогийн байдлаар Онцгой албан татвараас чөлөөлсөн байгаа шүү дээ. Түүгээр ч зогсохгүй үүнтэй холбоотой хуулийн төсөл боловсруулж байна.

 
-Эко машиныг дэмжигч гишүүн маань өөрөөямар төмөр хөлөг хөлөглөдөг билээ?
 

-Би жийп унадаг л даа. Бас л шатахуун их иддэг том тэрэг. Мөн хот зуур унадаг жижиг суудлын тэрэг бий. Манай гэр бүлийн хүн дунд гарын "Инфинити"   маркийн жийп унадаг. Энэ нь бага хөдөлгүүртэй, шатахуун бага зарцуулдаг.

 
-"Ногоон бүлэг"-ийн гишүүн өнөө л бусад улстөрчтэйгөө адил жийп хөлөглөдөг юм байна. Уг нь бусдыгаауриалаад эко автомашин хөлөглөх ёстой юм биш үү?
 

-Хөдөө гадаа явах тохиолдол бишгүй л гарна. Цас, зудтай үед жижиг тэргээр явна гэдэг бүтэхгүй шүү дээ. Тэр утгаараа унах зайлшгүй шаардлага бий болдог юм аа.

 
-Та айраг уух дуртай юм уу. Өрөөнд тань ийм том хул байхыг бодоход?
 

-Манай дархан найз урлаж дурсгасан юм. Элдэв машин техникээр бус монгол дарханы аргаар урласан гурван литрийн багтаамжтай хул байгаа юм. Ёроол нь бөөрөнхий учраас доторхийг нь ууж дуусгаж байж л тавина гэсэн үг. Тулгуурыг хүмүүс дөрвөн мод авчраад хадчихаж гэжхардаг. Гэтэл нэг ургаа модыг зорж сийлбэрлэж байж урласан гэдэг. Ямар ч хадаас ороогүй. Байгалийн ганц ургаа мод байх жишээтэй.

 
 
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.