Хамгийн ер бусын цэргийн дүрэмт хувцастай орнууд
2016.03.14

Хамгийн ер бусын цэргийн дүрэмт хувцастай орнууд

Зарим улс оронд хүндэт харуулын дүрэмт хувцас цэргийн үйл ажиллагаанд зориулагдсан байхаас гадна тухайн үндэстний түүх, соёлыг илэрхийлсэн байдаг. Зарим улс орны ер бусын гэж болохоор цэргийн болон хүндэт харуулын дүрэмт хувцасны талаар сонирхуулъя.

Өмнөд Солонгос

Энэ бол Чусоны үеийн түүхийг харуулсан дүрэмт хувцас бөгөөд 1897 оноос хойш бараг өөрчлөгдөөгүй. Энэхүү дүрэмт хувцас нь “Gugunbok” гэсэн нэртэй. “Dongdali”  буюу ягаан ханцуй, зах бүхий дотор халаад, “Jeonbok”  буюу ханцуйгүй гадар халааднаас бүрдэнэ. Мөн өндөр гутал (Hwa), өргөн хүрээтэй малгай (Jeonrip) өмсдөг. Малгайг сувд, тогосын өдөөр чимэглэдэг. “Deungchae” буюу ташуур бүхий шийдмийг бүсэндээ хөндлөн тогтоож уядаг. Ийм дүрэмт хувцастай цэргүүд ёслолын үүрэг гүйцэтгэхээс гадна, тусгай даалгавар биелүүлдэг.

Энэтхэг

Энэтхэгийн цэргийн дүрэмт хувцас англи хэв маягтай. Бүсэлхий ороосон өмд, урт оймс, богино ханцуйтай цамц. Энэтхэгийн цэргийн дүрэмт хувцас дотроо олон янз. Цолноосоо хамаарч бүс, толгойн ороолт, түүний өнгө нь ялгаатай.

Швейцарь

Тус улсын хүндэт харуулын дүрэмт хувцас сэргэн мандалтын үеийн хэв маягийг хадгалж үлджээ. Дүрэмт хувцас тэр чигээрээ хар улаан, хөх, шаргал судалтай. Харуулын цэрэг хар өнгийн оройгүй малгай, хэрэв жагсаалд оролцох бол мөнгөлөг дуулга өмсдөг.

Грек

Грекийн арми явган болон уулын цэргээс бүрддэг. Эдүгээ Грекийн цэргийн хүчний үндсэн үүрэг нь Ерөнхийлөгчийн ордонг, Нэр нь үл мэдэгдэх цэргийн бунханг хамгаалах юм. Хэдийгээр цэргийнхнийг шоолох нь зохимжгүй ч Грекийн хүндэт харуулыг харсан жуулчид өөрийн эрхгүй инээд алддаг.

Пакистан

Хүндэт харуулын энэ ёслолыг “Үдшийн гэгээний ёслол” гэж нэрлэдэг бөгөөд гүн гүнзгий утга агуулгатай. Уг ёслолыг хил хаах үед нар жаргахын өмнө гүйцэтгэдэг.

Кот-д’Ивуар

Кот-д’Ивуарын цэргүүд Ерөнхийлөгчийн ордны өмнө.

Ливан

Энэ бол Ливан улсын “К7” дивизийн нохойтой цэргүүд. Ноход эзэн рүүгээ дайрах магадлалтай учир цэргүүд тусгай хамгаалалтын хувцас өмсдөг.

Франц

Францын армийн ёслолын цэргийн хувцас. Тогоочийн малгайтай эндүүрмээр энэхүү малгай нэлээд хожуу бий болсон байна.

Фижи арал

Эдгээр хөл нүцгэн хүмүүс бол Фижи арлын хүндэт харуулууд. Тэд ерөнхийлөгч агсан Рату Камисесе Капаиваи Туимакилаи Марагийн бунханд хүндэтгэл үзүүлж байна.

Тайланд

Тайландад долоо хоногийн өдөр болгон өөр өөрийн өнгөтэй. Тиймээс хүндэт харуулууд ч бас энэ жишгийг дагажээ.

Иран

Энэ зургийг авсан гэрэл зурагчин хүртэл өмнө нь Ираны цэргийн жагсаал болж байгаа гэдэгт эхэндээ итгээгүй байна.