Түрээслэгч, худалдан авагчгүй болсон Хятадын барилгын мега-төслүүд
2016.03.09

Түрээслэгч, худалдан авагчгүй болсон Хятадын барилгын мега-төслүүд

Асар их хэмжээний мөнгө зарцуулж бүтээсэн ч түрээслэгчгүй, худалдан авагчгүй үхмэл хөрөнгө болсон Хятадын барилгын мега төслүүдийн тухай сонирхуулъя. Гэрэл зургийн энэхүү сонирхолтой төслийг Кай Сэммер хэмээх гэрэл зурагчин санаачилжээ.

Ийм хотын төсөл голдуу цаасан дээр үлддэг. Гэхдээ энэ хотыг үнэхээр барьсан юм. Ганц дутагдал нь тэнд хүн амьдардаггүй.

Кай Сэммер өөрийн төслийн гол баатар болгож Хятадын гурван том хүнгүй хотыг сонгож авчээ. Үүнд “Хятад Манхеттан” буюу Yujiapu Financial District, “Хятадын Венец” буюу Meixi Lake, мөн “жуулчдын хайртай хот” Ордос гэсэн хотууд багтжээ.

Ордос нь хоосон хот гэдгээрээ жуулчдын сонирхлыг татдаг. Сая хүн амьдрахаар барьсан энэ хотод 30-50 мянган хүн л амьдардаг. Гэхдээ эдгээр хүмүүс өөрийн хүслээр биш төрийн шахалтаар энд амьдардаг.

Ордост музей, театр, цэнгэлдэх хүрээлэн, авто уралдааны зам, тэр байтугай Диснейлэндийн хуулбар ч бий.

Энэ бол “Хятад Манхеттан”. Анх дэлхийн хамгийн том санхүүгийн төв болох зорилготой загасчдын тосгон байсан газар баригджээ.

Хятад Манхеттанд өөрийн гэсэн Рокфеллерын төв, түүгээр барахгүй ихэр цамхагууд ч бий. Хятад Манхеттаны офисын нийт талбай есөн сая м/кв.

Нуурын хот гэгдэх Meixi Lake ч бас хоосон хот болж хоцров.

Хоосон, гэхдээ үнэхээр үзэсгэлэнтэй