Турк ангал руу унаж байна
2016.03.03

Турк ангал руу унаж байна

Туркийн "Hurriyet Daily"  сонины олон улсын тоймч Бурак Бекдилийн нийтлэлийг хүргэж байна

Турк улс геополитикийн амаргүй хэсэгт байрладаг ч ихэнх судлаачид тус улсыг Ойрхи Дорнодын лалын орнууд дотроос хамгийн ардчилсан, үлгэр жишээ орон гэж үздэг байлаа. Гэвч сүүлийн үед туркууд энэ нэр хүндээ алдаж эхлэв. Хэдхэн жилийн өмнө барууны хэвлэлүүдэд “Турк улс өндийж байна” гэсэн агуулгатай мэдээнүүд гардаг байсан бол өнөөдөр Турк улс ангал руу унаж явна.  

Удахгүй туркууд өөрсдийн утгагүй амбиц, алдаатай бодлогынхоо горыг амсана. Үүний шалтгаан нь тодорхой. Сүүлийн үед энэ оронд газар аваад байгаа эмх замбараагүй байдлаас болж долоохон сарын дотор 170 хүн алан хядагчдын халдлагад өртөж амиа алдав. Гэхдээ үүнд Туркийн хүчний байгууллагынхан, курдуудын мөргөлдөөнд амиа алдсан хүмүүс ороогүй. Гадаад бодлогын хувьд ч утга учир алга. Туркийн эрх баригчид шийтүүд болон Сири, Ирак, Ираны эсрэг аюултай тоглоом эхлүүлсэн. Түүнээс гадна том гүрний эзэн болох амбицдаа хөтлөгдсөн Эрдоган Ливан, Ливи, Израиль, Египетийг өөрийн дайсан болгов.

Турк улс олон үе шаттай хямралд ороод байна. Энэ орон түүхэндээ олон асуудалд орооцолдож байсан. Гэхдээ өнөөдөр өдөөгөөд байгаа асуудал туркуудын чадлаас хэтэрчээ. Туркийн Ерөнхийлөгч Эрдоган олон улсын тавцанд өөрийн хүчийг хэтрүүлэн үнэлж, Сирийн асуудал дээр алдаа гаргаснаар ОХУ хэмээх Ойрхи Дорнодын том тоглогчтой харилцаагаа муутгасан. Оросууд Сири рүү цэргийн хүч төвлөрүүлж буй энэ нөхцөлд туркуудад туслах орон олдохгүй л болов уу. НАТО болон Туркийн бусад холбоотнууд Оростой сөргөлдөхөөс зайлсхийх учир Туркуудад туслах нь эргэлзээтэй. Хүчтэй, хөгжин цэцэглэж байгаа гэдгээ харуулах гэсэн хүсэл улс орон болгонд байдаг. Гэхдээ Эрдоганы гол алдаа нь тэр өөрийн хүчээр биш, хөрш орнуудаа ашиглаж хөгжих гэсэнд байгаа юм.

Олон улсын шинжээчид саяхныг хүртэл Туркийн олсон амжилтыг сайшаадаг байсан. Гэхдээ туркууд бэрхшээлтэй тулгарангуут нөхцөл байдал хяналтаас гарав. Эрдоганы сэхүүн зангаас болж энэ улсын гадаад бодлого гацаанд ороод зогссонгүй бусад улсын хувьд ч гай тарих хэмжээнд очив.

Бурак Бекдил

"Мянга нэгэн алдаа" нэртэй шог зураг