Шри-ланкын мнби-ийн ерөнхийлөгч шинээр сонгогдлоо
Шри-ланкын мнби-ийн ерөнхийлөгч шинээр сонгогдлоо
2016.02.19

Шри-ланкын мнби-ийн ерөнхийлөгч шинээр сонгогдлоо

Шри Ланкын Мэргэшсэн Нягтлан Бодогчдын Институт нь тус улсын нягтлан бодох бүртгэл, санхүүгийн хөгжилд томоохон хувь нэмрийг оруулдаг  мэргэжлийн байгууллага билээ. Шри Ланка улсын нийслэл Коломбо хотод болсон ерөнхийлөгчийг өргөмжлөх арга хэмжээний үеэр тус институтийн 23 дахь ерөнхийлөгчөөр Ласанта Викремасингэг сонгов.

Викремасингэгийн хувьд тус улсын мэргэшсэн нягтлан бодогч бөгөөд 2006 оноос Институтийн Удирдах зөвлөлд гишүүнээр сонгогдон ажиллаж байна. Мөн Ази Номхон Далайн Нягтлан Бодогчдын Холбооны УЗ-ийн гишүүн,  Өмнөд Азийн Нягтлан Бодогчдын холбооны УЗ-ийн техникийн зөвлөхийн сонгуульт ажилтай. 

Тус арга хэмжээнд Парламентын дарга Кару Жаяасурияа болон ДНБХ-ны  жижиг дунд аудитын компанийн асуудал эрхэлсэн хорооны дарга Гианкарло Аттолини нар оролцов.