Баянхонгор салбарын даргаар Э.Энхбат сонгогдлоо
2016.01.19
Баянхонгор салбарын даргаар Э.Энхбат сонгогдлоо
ММНБИ-ийн Баянхонгор аймгийн салбар зөвлөл бүх гишүүдийн ээлжит хурлаа 2016.01.15-нд хийлээ. Хуралд нийт гишүүдийн 70 орчим хувь нь оролцсон бөгөөд Баянхонгор салбарын даргаар аймгийн МХГ-ын дарга Э.Энхбат сонгогдлоо.
Хурлаар 2016 оны үйл ажиллагааны төлөвлөгөөг хэлэлцэж баталлаа. Тус салбар ММНБИ-ийн 20 жилийн ойн хүрээнд олон ажил хийхээр төлөвлөсөн байна. Тухайлбал, ирэх тавдугаар сард 5 аймгийг хамруулсан бүсийн тэмцээн зохион байгуулахаар болсон байна.
Мөн хурлаар салбарын дотоод журмыг шинээр батлаж, энэ оноос гишүүд татвараа банкаар дамжуулан төлөхөөр болжээ.