
2016.01.04
Монголын мэргэшсэн нягтлан бодогчид АССА-ийн F5 -PERFORMANCE MANAGEMENT хичээлээс чөлөөлөгдөхөөр боллоо
Мэргэшсэн нягтлан бодогчдод АССА буюу Олон улсын мэргэшсэн нягтлан бодогч болох шат нэг алхамаар ойртлоо.
ММНБИ АССА-ийн хамтын ажиллагааны хүрээнд хоёр талын гишүүдийг харилцан дэмжих, тэдний мэргэжил боловсролыг дээшлүүлэх, олон улсын түвшинд хүргэхэд анхааран ажиллаж байна.
ММНБИ нь Монгол Улсын мэргэшсэн нягтлан бодогчдыг АССА-ийн зарим хичээлээс чөлөөлүүлэх хүсэлтийг АССА-д зохих шаардлагын дагуу хүргүүлсэн бөгөөд саяхан F5 -Performance management хичээлээс чөлөөлөхөөр болсон байна. Ингэснээр АССА-д сурч байгаа МНБ-чид нийт судлах 14 хичээлээс 4-5 хичээлээс чөлөөлөгдөх боломж бүрдлээ.