Сүхбаатар салбар нягтлан бодох бүртгэлийн зүүн бүсийн анхдугаар олимпиад зохион байгууллаа
Сүхбаатар салбар нягтлан бодох бүртгэлийн зүүн бүсийн анхдугаар олимпиад зохион байгууллаа
2016.01.04

Сүхбаатар салбар нягтлан бодох бүртгэлийн зүүн бүсийн анхдугаар олимпиад зохион байгууллаа

Сүхбаатар салбар нь ММНБИ-ийн 20 жилийн ойг угтаж институтийн чиг үүрэг, мэргэжлийн онцлог, үйл ажиллагааны талаарх танилцуулга сурталчилгаа хийх, харилцан мэдээлэл солилцох, туршлага судлах зорилгоор мэргэжил нэгт санхүү бүртгэлийн салбарын аж ахуйн нэгж, албан байгууллагуудын дунд  3 сарын хугацаатай салбарын туг аялуулж байна.  

Аяны салхийг хагалж ММНБИ-ийн Сүхбаатар салбарын тугийг Сүхбаатар аймаг дахь банкуудын холбоонд ёслол төгөлдөр гардуулан өгч 12 сард хамтран ажиллахаар боллоо.  

Аяны хүрээнд  Сүхбаатар аймгийн Санхүү төрийн сангийн хэлтэс, Банкуудын холбоотой хамтран Монгол улсын гавъяат эдийн засагч З.Нямын нэрэмжит Нягтлан бодох бүртгэлийн зүүн бүсийн анхдугаар  олимпиадыг  амжилттай зохион байгууллаа.

Олимпиадын 1-р байранд  Сүхбаатар аймгийн “Талын зам” ТӨХК-ийн ерөнхий нягтлан бодогч С.Шинэбаяр, 2-р байранд Сүхбаатар аймгийн “НИК” ХК-ийн ерөнхий нягтлан бодогч У.Мөнхчимэг, 3-р байранд “Цайртменерел” ХК-ийн нягтлан бодогч Б.Болорчимэг нар шалгарсан.