Үнэт цаасны зах зээлд үйлчилгээ үзүүлэх аудитор, үнэлгээчид хуульчдад зориулсан сургалт боллоо
сургалт боллоо
2015.11.16

Үнэт цаасны зах зээлд үйлчилгээ үзүүлэх аудитор, үнэлгээчид хуульчдад зориулсан сургалт боллоо

Өнөөдөр ММНБИ-д үнэт цаасны зах зээлд үйлчилгээ үзүүлэх аудитор, үнэлгээчид, хуульчдад зориулсан сургалт явагдлаа. Сургалтыг Санхүүгийн зохицуулах хороо, ММНБИ, Монголын Мэргэшсэн Үнэлгээчдийн Институт хамтран зохион байгууллаа.  

Сургалтаар Санхүүгийн зохицуулах хорооноос баталсан дүрэм журам, үнэт цаасны мэргэжлийн үйл ажиллагааны онцлог, хөрөнгийн зах зээл, хөрөнгө оруулалтын сан, бизнесийн үнэлгээ, нягтлан бодох бүртгэл, аудиттай холбоотой зарим асуудлууд, хууль эрх зүйн талаарх  мэдээллийг олголоо.