ДНБХ-ны жилийн тайлангийн хурал болж байна
ДНБХ-ны жилийн тайлангийн хурал болж байна
2015.11.16

ДНБХ-ны жилийн тайлангийн хурал болж байна

Дэлхийн Нягтлан Бодогчдын Холбооны жилийн тайлангийн хурал Сингапурт 2015 оны 11-р сарын 10-наас 11-р сарын 12-ны өдрүүдэд болж байна. 

Жилийн тайлангийн хурлаар ДНБХ-ны ажлын хороод 2015 оны үйл ажиллагааны гүйцэтгэлээ тайлагнаж, ирэх оны хороодын, удирдах багийн ажлын төлөвлөгөөг мөн 2016-2018 оны нягтлан бодох бүртгэлийн мэргэжлийн стратеги төлөвлөгөөт ажлыг хэлэлцэж батлуулна. 

Мөн хурлын төлөөлөгчдөд зориулж Сингапурын нягтлан бодох бүртгэлийн баярын хурлыг зохион байгуулах ба ДНБХ-ны Ерөнхийлөгч хатагтай Оливиа Көртли, Сингапурын МНБИ-ийн Ерөнхийлөгч Герард Ее нарын хүмүүс илтгэл тавина.

Хуралд тухайн мэргэжлийн байгууллагыг төлөөлж буй төлөөлөгч санал өгөх, батлах эрхтэй байдаг ба Монгол Улсыг төлөөлж ММНБИ-ийн гүйцэтгэх захирал Чой.Чимидсүрэн оролцож байна.