Монголын мэргэшсэн нягтлан бодогчдын институтийн дэд ерөнхийлөгч Л.Энх-Амгалан
2015.11.11

Дэлхийн Нягтлан бодогчдын өдөр тохиож байна

 Сити ньюс мэдээллийн хөтөлбөр “Энэ сэдвээр” зочны ярилцлагын булангаар Монголын мэргэшсэн нягтлан бодогчдын институтийн дэд ерөнхийлөгч Л.Энх-Амгаланг урьсан юм.

Юуны өмнө Өнөөдөр “Дэлхийн Нягтлан бодогчдын дэлхийн баярын өдөр” тохиож байна. Мэргэжлийн бус хүмүүсийн хувьд энэ өдрийг тэр бүр мэддэггүй. Энэ өдрийг тэмдэглэх ач холбогдол нь юу байдаг вэ?

-Юуны өмнө бүх нягтлан бодогч, ахмад нягтлан бодогч, аудитирууддаа Дэлхийн Нягтлан бодогчдын өдрийн мэндийг хүргэж амжилт, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе. Дэлхийн Нягтлан бодогчдын холбооноос 11-р сарын 10-ны энэ өдрийг тэмдэглэхээр зарласан. Нягтлан бодох бүртгэлийн мэргэжил бол олон мянган мэргэжлээс түгээмэл ач холбогдолтой.

Дэлхийн түвшинд олон хүн энэ мэргэжлийг ашиглан үйл ажиллагаа явуулж, энэ чиглэлээр бизнес хөтлөхөд тусалж, улс орны хөгжилд хувь нэмэр оруулж байна. Энэ хүмүүсийн мэргэжлийн өдрийг дэлхийн хэмжээнд тунхаглаж, тэмдэглэж, тэдний хөдөлмөрийг алдаршуулж байгаа явдал нь энэ чиглэлээр ажиллаж байгаа олон хүмүүсийн идэвхи урам зоргийг сэргээх, мэргэжлээ сурталчилах, мэргэжилийн нэр хүндийг өргөх ач холбогдолтой.

Монголын мэргэшсэн нягтлан бодогчдын институти гэж үзэгчдийн хувьд сонсох төдий байдаг. Үйл ажиллагааны хувьд дэлгэрүүлбэл?

- Монголын мэргэшсэн нягтлан бодогчдын институти бол мэргэжлийн гол байгууллага. 3600 гаруй мэргэшсэн нягтлан бодогчид, 100 гаруй аудитын байгууллагыг эгнээндээ нэгтгэсэн. Дэлхийн нягтлан бодогчдын холбооны гишүүн, Ази номхон далайн нягтлан бодогчдын холбооны гишүүн. Дэлхийд бүс нутагтаа үйл ажиллагаагаа таниулсан байгууллага. Улс орныхоо хэмжээнд мэргэжлийг хөгжүүлэх, аудитын үйл ажиллагааг хөгжүүлэх хараат бус аудитын үйл ажиллагааг төгөлдөржүүлэх энэ чиглэлд анхаарч ажилладаг. Сургалт сурталчилгаа явуулах, мэргэжлийн ном, сургалтыг орчуулах гэх мэт олон талт үйл ажиллагаа явуулдаг.

Бүрэн эхээр нь бичлэгээс ...