
2025.04.10
УИХ-ын гишүүн С.Эрдэнэболд НҮБ-ын тусгай илтгэгчтэй уулзав
УИХ-ын гишүүн С.Эрдэнэболд НҮБ-ын Хувийн мэдээллээ хамгаалуулах эрхийн асуудал хариуцсан Тусгай илтгэгч Доктор Ана Брайан Нугререстэй уулзлаа.
Уулзалтаар, Цахим эринд хүний хувийн мэдээллийг хамгаалах, олон нийтийн мэдээллийн сүлжээнд тавьж буй хяналт, хиймэл оюун ухаанд суурилсан мэдээллийн нууцлалыг хэрхэн хамгаалах, хүний эрхийг хангах талаар олон улсын туршлагыг солилцож эрх зүйн орчныг боловсронгуй болгох талаар ярилцав.

Сэтгүүлч
Сэтгүүлч Б.Хонгорсайхан