2025.05.08

Ц.Идэрбат: Аудитын хувийн компаниудын ард төрийн аудитын байгууллагын шат, шатанд ажиллаж буй хүмүүсийн компаниуд ажилладаг, үүн дээр шийдэл гаргах шаардлагатай

УИХ-ын чуулганы /2025.05.08/-ны өдрийн хуралдаанаар Монгол Улсын ын албан тушаалд нэр дэвшигч С.Магнайсүрэнг томилох эсэхийг хэлэлцлээ.

УИХ-ын гишүүн Ц.Идэрбат: 

Төрийн ажлын туршлагатай, эрх зүйн чиглэлээр мэргэшсэн төрийн захиргаагаар мэргэшсэн ийм хүн орж ирж байгаад талархаж байна. Төрийн аудитын тухай хууль шинэчлэгдээд нэг их удаагүй байгаа. Ерөнхий суурь концепц зарчмын хувьд зөв тавигдсан гэж боддог. Энэ хуулийг жоохон тодруулаад аваад үзэх юм байна. Таныг төрийн аудитын энэ үйл ажиллагаа, чиг үүргийг илүү их оновчтой зохистой, , эргээд үр дүнтэй байлгахаданхаарч зарим зүйлийг судалж авч үзээсэй гээд хэдэн санааг хэлэх гэсэн юм.

Нэг,

Аудит бүх төрийн байгууллагуудад хүрч ажиллаж аудит хийх бололцоогүй байдаг. Гэрээт аудит буюу гэрээгээр жагсаалтыг баталдаг юм. Энэ жагсаалт банк санхүүгийн сектор шиг л болчихсон гэдэг. Төрийн аудитын байгууллагад ажилладаг хүмүүсийн компани энэ жагсаалтад ордогӨөрөөр хэлэх юм бол энэ төрийн аудитын байгууллагын шат, шатанд ажиллаж байгаа хүмүүсийн хувийн компани, хамаарал бүхий компаниуд энэ аудитын хувийн компаниудын ард байж, гэрээгээр аудит хийдэг. Үүнийг эрх ашгийн гэдэг юм уу, ашиг сонирхлын зөрчлөөс ангид байлгах талаас бодлогын түвшинд судалж үүн дээр нэг шийдэл гаргаач ээ.

Хоёр,

төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой орон нутгийн өмчийн оролцоотой компаниуд дээр ХК болчихсон, бирж дээр гарчихсан компаниудын аудит хийлгэх шаардлага нь өөр байдаг. Гэтэл төрийн аудит хийлгэх хугацаа нь бас өөр байдаг. Энэ нь зөрчилдөөд ноогдол ашгийг хуваарилах, үнэт цаасны зах зээлийг эдийн засгийн эргэлтэд оруулж, дэмжиж өгөх энэ асуудал зөрчилдөөд байгаа. Энэ зөрчлийг арилгах талаас нь нэг анхаарч, олон нийтэд нээлттэй болж байгаа энэ ХК-ийн үнэт цаасны зах зээлийн бодлого шийдвэрт нийцүүлж, жижиг хувьцаа эзэмшигчдийн эрх ашгийг хамгаалах чиглэлд нь бас нэг анхаарч ажиллаарай.

Сэтгүүлч

, Ц.Соёлмаа