Аудитын компанийн захиралуудын улсын 2-р зөвлөгөөн боллоо
2015.10.26

Аудитын компанийн захирлуудын улсын 2-р зөвлөгөөн боллоо

Аудитын компанийн захирлуудын улсын 2-р зөвлөгөөнд сангийн яам, эдийн засгийн судалгаа эрдэм шинжилгээний хүрээлэн болон аудитын компаниудаас илтгэгчээр оролцож эдийн засгийн өнөөгийн байдал, аудитын тулгамдсан асуудлуудыг ярилцлаа.

Мөн шинээр батлагдсан аудитын тухай болон, нягтлан бодох бүртгэлийн тухай хуулиуд түүнтэй холбоотой дүрэм журам хэрэгжүүлэх арга замын талаар зөвлөлдлөө.

ММНБИ-ийн дэд ерөнхийлөгч Л.Энх-Амгалан: Энэ оны 6-р сурд аудитын тухай хуулийн шинэчилсэн найруулга, нягтлан бодох бүртгэлийн хуулийн шинэчилсэн найруулга батлагдсан. Эдгээр хууль нь ирэх 2016 оны 1-р сараас мөрдөгдөнө. Тиймээс  нэгэнт шинэ хуулийн үйлчлэлийн хүрээнд аудитын компаниуд юу хийх ёстой, эдийн засгийн өнөөгийн нөхцөлд хэрхэн ажиллах, ямар хүндрэл тулгарч байна, үүнээс гарах ямар арга зам байна. Үүнээс мэргэжлийн байгууллага юун дээр анхаарах вэ гэх мэтчилэн зүйлүүдийг ярилцаж зөвлөмж гаргаж байна. Дараа нь авах хэмжээнүүдээ төлөвлөн ажиллана.

МУИС-ийн дэргэдэх эзс, эрдэм шинжилгээний хүрээлэнгийн гүйцэтгэх захирал Б.Түвшинтөгс: Эдийн засгийн хүндрэлтэй энэ үед бизнесийн байгууллагууд, хувийн хэвшлүүд яах аргагүй хүндрэлийг өөр дээрээ авдаг. Энэ тохиолдолд тайлан блансыг маш зөв хөтлөх, шударга, цэвэр тунгалаг байлгах нь маш чухал. Ялангуяа эдийн засгийн хүндрэлтэй үед санхүүгийн эх үүсвэр бизнесийнхэнд шаардлагатай байгаа. Үүний тулд тайлангаа маш зөв гаргах ёстой.

ММНБИ-ээс 2011 онд Аудитын компанийн захиралуудын улсын анхдугаар зөвлөгөөнийг зохион байгуулж байсан. Одоогоор улсын хэмжээнд 137 хараат бус Аудитын компани үйл ажиллагаагаа явуулж байгаас Хотод 114, орон нутагт 23 аудитын компани үйл ажиллагаагаа явуулж байна.

Бүрэн эхээр нь бичлэгээс