Санхүүгийн зах зээлийн хөгжил форумд ммнби-ийн ерөнхийлөгч илтгэл хэлэлцүүлнэ
Санхүүгийн зохицуулах хороо Азийн хөгжлийн банк, Ядуурлыг бууруулах Японы сангийн санхүүжилтээр “Санхүүгийн зах зээлийн хөгжил үндэсний форум”-ыг энэ сарын 15-ны өдөр Төрийн ордонд зохион байгуулах гэж байна.
Форум нэгдсэн хуралдаан, 4 салбар хуралдаанаас бүрдэж байгаа бөгөөд салбар хуралдаан 4-т “Компанийн засаглал, аудит тайлагнал” сэдвийн дор ММНБИ-ийн ерөнхийлөгч Ц.Жигдэн илтгэл тавьж хэлэлцүүлнэ.
-Санхүүгийн зах зээлийн хөгжлийн урт хугацааны стратеги,
-Хөрөнгө оруулалтын шинэ орчин,
-Санхүүгийн үйлчилгээний хүртээмж ба ядуурлыг бууруулах арга зам,
-Банк, даатгалын салбар, хөрөнгийн зах зээл дэх бизнесийн шинэ модель, компанийн засаглал,
-Аудит, тайлагнал,
-Хөрөнгө оруулалтыг дэмжих хууль, эрх зүйн орчинд учирч буй тулгамдсан асуудлууд болон тэдгээрийг шийдвэрлэх арга замуудыг тодорхойлоход уг чуулга уулзалт өндөр ач холбогдол өгнө хэмээн зохион байгуулагчид үзэж байна.
Уг чуулганд банк, бичил санхүү, даатгал, хөрөнгийн зах зээл зэрэг санхүүгийн салбарын зохицуулагчид, бодлого боловсруулагчид, зах зээлд оролцогчид, судлаачдаас гадна гадаадын болон олон улсын байгууллагын төлөөлөл болох 600 гаруй хүн оролцох юм.