Хөвсгөл салбарын удирдах зөвлөл болон салбарын дарга шинээр сонгогдлоо
ММНБИ-ийн Хөвсгөл салбарын бүх гишүүдийн хурал энэ сарын 22-ны өдөр боллоо. Хуралд гишүүд 50 гаруй хувийн ирцтэй оролцлоо. Хурлын эхэнд Хөвсгөл салбарын дарга Ц.Нямдаваа 2015 оны үйл ажиллагааны талаар тайлан тавьж, санхүүгийн тайлан болон гишүүдийн татвар төлөлтийн талаар салбарын нягтлан бодогч мэдээлэл хийв.
Бүх гишүүдийн хурлаар Ц.Нямдаваагийн салбарын даргын үүрэгт ажлаа өгөх, мөн удирдах зөвлөлөөс 4 гишүүний чөлөөлөгдөх хүсэлтээр салбарын удирдах зөвлөлийг дахин шинээр томилохоор болов.
Удирдах зөвлөлд нийт 12 хүний нэрийг дэвшүүлсэн ба хамгийн өндөр саналтай 7 гишүүнийг саналын тоогоор гаргаж ирэв.
- -Т.Энхтуяа / СТСХ-ийн бүртгэлийн мэргэжилтэн/
- -Н.Эрдэнэцогт /Халамж үйлчилгээний хэлтсийн ня-бо/
- -С.Эрдэнэбат /Татварын хэлтсийн ня-бо/
- -Б.Бадрах /Хөвсгөл Тэвхэн ХХК ня-бо/
- -Д.Ундармаа /Эрдэм батламж аудит ХХК/
- -Л.Батсайхан /Улсын нөөцийн газар ня-бо/
- -Б.Мөнхтуяа /Татварын хэлтсийн Хяналт шалгалтын ахлах, ТУАБ/
Шинээр томилогдсон удирдах зөвлөлөөс салбарын даргаар Д.Ундармааг сонгов.